x

Н.Онон: Төрийн албаны хүн биднийг ажил мэргэжлээр доромжиллоо, уучлалт гуйхыг шаардаж байна

Өчигдөр цахим орчинд Ордос охин хэмээх хаягаас "Өвөрмонголчуудын яриа хэллэгийг дооглодогт сэтгэл эмзэглэж явдаг" гэдгээ илэрхийлж, дүрс бичлэгээ оруулсан.

Үүнийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр өөрийн цахим хуудастаа "Хошин шогийн хэдэн "хүний эрхийг зөрчигч" алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд" хэмээх тайлбартайгаар нийтэлсэн нь хошин урлагийн жүжигчдийн бухимдлыг төрүүлэв.

Ийн өнөөдөр хошин урлагийн жүжигчдийн төлөөлөл гавьяат жүжигчин Н.Ариунболд, Н.Онон нар яамны гадаа ирж мэдээлэл хийв.

Эхэнд нь Гавьяат жүжигчин Н.Онон "Монгол Улс ардчилсан орон. Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ монгол төрийг төлөөлж буй, төрийн өндөр албан тушаалтан хүн өөрийнхөө хаягаар хошин урлагийнхныг доромжилсон. Шүүмжлэл бол байж болно. Шүүмжлэл, доромжлол нь асар их ялгаатай. 

Би бол төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байна. Хууль сахиулах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж, ажил мэргэжлээр нь хүнийг доромжилсон тул албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Энэ мэргэжлээрээ бид гэр бүлээ тэжээдэг. Бид үр хүүхэдтэй, гэр бүлтэй хүмүүс. Алиа салбадайн хүүхэд гэж хүүхдээ хэлүүлмээргүй байна.

Манай хошин урлагийнханд алдаатай, оноотой зүйл байдаг гэвэл энэ нь шүүмжлэл. Харин алиа салбадай гэж доромжлохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Төрийн хүн ямар орчинд юу хэлэхээ мэддэг байх ёстой. Миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байгаа. Байж боломгүй үг хэлсэн гэж бодож байна" гэсэн юм. 

Харин Гавьяат жүжигчин Н.Ариунболд "Маш олон залуус жүжигчин болж гарч байна. Энэ залуус тухайн цаг үеийн хөгжлөөрөө инээдмийн жүжиг, кино, тоглолт, контент хийгээд чөлөөт уран бүтээлч болж байна. Тэд маань хоолондоо хүрэх гээд явж байхад ах нар нь дүү нараа өмөөрч, ир өгөхгүй бол ирж яваа залуучуудыг төрийн өндөр албан тушаалын хүн ирийг нь мохоож болохгүй.

Харин ч чөлөөт уран бүтээлчдээ төр нь дэмнэх ёстой байтал өөрийнхөө амны зоргоор уран бүтээлчдийг нийтээр нь хэлж болохгүй. Алдаа оноотой зарим уран бүтээлчийн зарим нэг уран бүтээлээр нь нийтийг хамруулдаг байдал хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан гэхэд итгэхэд бэрх байв. Чанга хашхирч, чанга ярьдаг, чанга шүүмжилдэг хүмүүс ажлаа хийж байгаа хүмүүст харагддаг юм болов уу. Хууль зүйн яам зөндөө ажилтай байх. Гэтэл хаа байсан Соёлын яамны, соёл урлагийн бодлого, боловсон хүчний ажил руу орж байдаг ямар их завтай хүн бэ гэж харж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 16 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 49 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 53 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top