x

Нийслэлээс орон нутагт амьдрах иргэдэд дахин нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлнэ

Ирэх оны төсвийн төслийг дагалдуулж хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь Газрын тухай хууль юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж буй этгээдийг дэмжиж нэг удаа газар эзэмших эрх олгох, газар олгох үйл ажиллагааг төрийн байгууллагуудаас цаг хугацаа алдалгүй богино хугацаанд олгох асуудлыг зохицуулах зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. 

Газрын тухай хуульд зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Хуулийн төсөлд энэхүү төлөвлөгөөнд нийслэлээс шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжид олгох газрын хувь хэмжээ 20 хувиас доошгүй байхаар тусгаж батлуулж байхаар оруулжээ. 

Мөн иргэн, аж ахуйн нэгжээс газар эзэмших зөвшөөрөл хүссэн хүсэлтийн хариу өгөх хугацааг ажлын 15 хоног байхаар тодорхой заасан өгсөн байна. Нөгөөтэйгүүр, энэхүү зорилгоор газар эзэмших эрх авсан этгээд нь тухайн газартаа тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг хангахтай холбогдуулан Засаг даргатай байгуулах газар эзэмших гэрээнд үнэгүй эзэмших эрх авсан газрыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, тухайн орон нутагт тогтвортой суурьшиж амьдрах зэрэг нөхцөлүүдийг тусгахтай холбоотой заалтыг нэмжээ. 

Түүнчлэн, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх 15-60 жил бөгөөд нэг удаа 40 жилээр сунгах боломжтой аж. 

Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Энэ хуулиар дахин үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын байршлыг Засгийн газар тогтооно" гэж заасныг тодруулахад "Уг заалтыг хасах саналаа Засгийн газраас ирүүлсэн" гэж холбогдох албаныхан тодотгов. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Газрын хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн газрын харилцаанд маш их хүндрэл учруулна, одоо аймгуудад газрын хүрэлцээ байхгүй" гэв.

Улмаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газраас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцэх үедээ хамтатган хэлэлцэх нь зүйтэй” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь дэмжсэн. Уг саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэв.

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

“20.4.Энэ хуулийн 20.2.3-т заасан төлөвлөгөөнд нийслэлээс шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжид олгох газар тухайн жилд нийт олгох газрын 20 хувиас доошгүй байхаар тусгасан байна.” 

2/23 дугаар зүйлийн 23.2.24 дэх заалт:
“23.2.24.Газрын тухай хууль тогтоомж, газар зохион байгуулалт, газрын кадастр, төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, улсын байцаагч хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.”

3/29 дүгээр зүйлийн 29.7, 29.8 дахь хэсэг:
“29.7.Нийслэл хотын хилийн цэсээс гаднах орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж холбогдох хуульд зааснаар бүртгүүлж хүсэлт гаргасан бол энэ хуулийн 29.1, 29.2-т заасан зориулалт, хэмжээгээр дахин нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмшүүлнэ.

29.8.Энэ хуулийн 29.7-д зааснаар дахин үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын байршлыг Засгийн газар тогтооно.”

4/34 дүгээр зүйлийн 34.6.12 дахь заалт:
“34.6.12.Энэ хуулийн 29.7-д заасан зориулалтаар газар эзэмших тохиолдолд эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхгүй байх, тухайн орон нутагт суурьшиж амьдрах нөхцөлийн талаар;”

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 16 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 49 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top