x

Цагдан хоригдож буй Ж.Батзандан эмнэлгийн хяналтад байх хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн асан, шударга таван гишүүний нэг Ж.Батзанданг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээжээ. 

Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар түүнийг шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Харин шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эмнэлгийн хяналтад байх шаардлагатай талаар хүсэлт гаргажээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Ж.Батзандан бид нар ер нь бол найзууд. Үзэл бодол нийлдэг, чиг барамжаа адил. АТГ-аас Ж.Батзандантай холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татагдаад нэг сарын хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авлаа гэдэг шүүхийн шийдвэрийг би сонссон. Ж.Батзандангийн биеийн байдал ямар байгаа талаар би өмгөөлөгчөөс нь асуусан. Өнгөрсөн хавар хоёр удаа ходоод дурангийн болон өөр бас нэг хагалгаанд орсон юм билээ. Өөрөө хүсэлтээ гаргасан байна. Ж.Батзандангийн зүгээс "Ходоодны дурангийн хагалгаанд орсон учир шүүрч цус алдах магадлалтай байгаа тул эмнэлгийн тусламж үзүүлээч" гэдэг хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан гэх мэдээлэлтэй байна. Би өөрөө очсон болон холбогдсон зүйл огт байхгүй. Мэдээж хэрэг хууль сахиулах байгууллага шалгалтын ажил явуулаад эргээд мэдээллэх байх" гэсэн тайлбар өглөө.

Дашрамд, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзанданг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 232я дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан буюу мөрдөгчийг дарамталсан, сүрдүүлсэн, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

Энэхүү шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 18 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 27 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 41 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 51 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 55 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 1 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 5 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top