x

Их аварга Хакухо М.Даваажаргал зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайдыг урьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүслээ.

Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлон хэрэгжүүлж буй. 2050 он гэхэд буюу энэ бодлого амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдэж, тэр үед Монгол Улсад олон улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадмыг зохион байгуулах боломж бүрдэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Мөн ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Аялал жуулчлалын Үндэсний хороог Ерөнхий сайд удирдан, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна гэлээ. Энэ үйлсэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч, Монголын их аварга Жигжидийн Мөнхбатын хүү, Хакухо Даваажаргалыг түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Их аварга Хакухо М.Даваажаргал “Токио-2020” наадмын өмнө болсон долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Монгол Улсын олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү байсан бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй билээ. Ерөнхий сайд их аваргын энэ амжилтыг дурдаад Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо Даваажаргалд үүрд хадгалуулах болсныг дуулгаж, түрүү бөхөд олгодог Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг шинэчлэх шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Хакухо М.Даваажаргал дөрвөн жил буюу ковидын дараа эх орондоо ирж, ээжтэйгээ, ах дүүс, найз нөхөдтэйгээ уулзаж, нулимс ойрхонтой байгаа тухайгаа хэлээд “Ард иргэдээ вакцинжуулж, ковид цар тахлыг амжилттай давсан, геополитикийн амаргүй цаг үед улс орноо амжилттай удирдаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархал илэрхийлье” гэлээ.

Мөн ирэх оны нэгдүгээр сард болох Зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайдыг урилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэргэжлийн сумод өөр шигээ өндөр амжилт үзүүлэх тамирчдыг бэлтгэж, олон олон аварга төрүүлэн гаргахыг Хакухо М.Даваажаргалд хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top