x

ЕБС-иудад бүх сүлжээнд 2 минут үнэгүй ярих боломжтой суурин утас байршуулж байна

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх сүлжээний дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг Улаанбаатар хотын гурван сургуульд, орон нутгийн нэг сургуульд байршуулжээ.

Тэд сурагчдад, ялангуяа бага ангийн сурагчдад “Итгэлтэй утас” гэх агуулгыг түгээж аав, ээж, асран хамгаалагчтайгаа 2 минутын турш үнэгүй ярих боломжтой утсыг суурилуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн байна.


Энэ талаар тус компанийн маркетингийн албаны менежер О.Цолмонтой ярилцлаа.

-Үнэгүй ярих боломжтой утасны бүхээгийг байршуулснаар ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг аливаа эрстлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барих, шаардлагатай үед холбогдох хэрэгцээ шаардлагыг дэмжиж  ерөнхий боловсролын сургуулиудад “Итгэлтэй утас”-ыг байршуулж эхэлсэн.

Түүнчлэн, ялангуяа бага насны хүүхдүүдийг ухаалаг утасны хамаарлаас холдуулах, эцэг, эх, асран хамгаалагчтайгаа холбоо барих боломжийг олгох зорилготой. Бага ангийн хүүхдүүд гар утас хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Утсаа алга болгох зэргээр эрстэл үүсдэг.

-Орон нутгийн сургуульд анх удаа байршуулсан юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид бүх сүлжээнд 2 минут үнэгүй ярих боломжтой утасны бүхээгийг орон нутагт байршуулах ажлыг Дархан-Уул аймгийн 4-р сургуулиас эхлүүллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуульд утасны бүхээгээ суурилуулсан.

-Цаашид хэчнээн сургуульд утасны бүхээг байршуулахаар төлөвлөж байгаа бол?

-Бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан дараа дараагийн сургуулиудад утасны бүхээг суурилуулах ажлаа үргэлжлүүлэх болно. Манай компанийн зүгээс ирэх онд орон даяар ерөнхий боловсролын сургуулиудад энэхүү “Итгэлтэй утас”-ыг байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Утасны бүхээгийн самбарт хүүхдүүдийн яаралтай үед холбоо барьж болох онцгой байдал, цагдаа, түргэн тусламж, хүүхдийн тусламжийн утасны дугаарыг бичжээ.

“Монголын Цахилгаан Холбоо” ХК төв салбарынхаа гадна мөн 2 минутын турш үнэгүй ярих, гар утсаа цэнэглэх боломжтой суурин утасны бүхээгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байршуулж байсан юм.

undesten.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top