x

Америкт сурах, ажиллахаар төлөвлөж буй залуустаа зориулав

АНУ-д сурахаар, ажиллахаар зорьж, төлөвлөж байгаа монгол залуустаа зориулан Вашингтон мужид амьдарч буй манай иргэн (Shaba Infinity@shaba0802) өөрийн твиттер хуудсанд бичиж нийтэлсэн, шинээр оршин суугчдад дөхөм болохуйц дараах мэдээллийг уншигчиддаа хүргэж байна.

Цаг агаар: Ерөнхийдөө зөөлөн дулаан уур амьсгалтай, өвөл их хүйтрэхгүй, жилийн 7-10 хоног орчим цастай, чийглэг уур амьсгалтай боловч байгалийн тогтоцоосоо шалтгаалаад бага зэрэг тоостой. Гэхдээ манай Монголтой харьцуулах юм биш. Өвөлдөө бороо ихтэй, тэнгэр бүүдгэр, өргөрөгийн хувьд хойшоо байрлалтай учир өвлийн нар нэлээн доогуур өнгөрнө, үүнээс шалтгаалж үүл зузаарна, 10 сарын сүүлээс 4 сар эх хүртэл бороо голлоно. энэ 5 сарын хугацаанд тоотой цэлмэг өдөр үзнэ.

Байгаль: За бараг хүний хүсч болох байгалийн бүхий л тогтоц байгаа. Өндөр мөнх цаст уулс, 5 идэвхитэй галт уул, өтгөн ой шугуй, том том гол мөрөн, далай, цэнгэг болон давстай нуур, тал, цөл гээд бараг бүх зүйлс нэг дор.

Ан амьтан: Цөөн тооны хар баавгайтай, буга, үнэг, илбэнх болон бусад мэрэгчид их. Сиатл хотын төвөөр цөөн тооны хархтай, Пюжет булан руу гарахад халим үзэж болно.

Хот төлөвлөлт: Америкийн бусад мужуудын адил том хотуудыг эрэг дагуу голлож хөгжүүлсэн. Сиатлаас бусад хотууд нь сийрэг төлөвлөлттэй. Амьдрахад болон машин барихад тав тухтай.

Эрүүл мэндийн үйлчилгээ: Анхнаасаа олон янзын үндэстнүүд ирж суурьшсан учраас эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайн. Даатгалаа авсан байхад ихэнх үйлчилгээг маш хямд авч болно.

Боловсрол: Дэлхийд чансаагаараа эхний 20-д багтах Вашингтон их сургууль (UW) энд байрлана. Мөн Вашингтон мужийн их сургууль, Сиатл их сургууль гээд бусад чанартай сургуулиуд ч бий. Сиатл хотын төвөөс хойшоо болон зүүн тийш байрлах дагуул хотуудын сургуулиуд илүү сайн.

Нийгмийн бүлэг: Дунд болон түүнээс дээш түвшний нийгмийн бүлэг Сиатл хотын орчимд төвлөрч амьдарна. Гэмт хэргийн гаралт бага, харьцангуй тайван, орон гэргүйчүүд бусад хотуудтай харьцуулахад цөөн, гэхдээ байгаа.

Хүний эрх: 90-д оны эхэн үед Самао мафи их хүчтэй байсан, олон үндэстэн холимог учир арьсны үзэл байхгүйтэй адил. Ер нь бол ил мэдрэгдэх зүйлгүй. Хүйсийн маш өндөр мэдрэмжтэй. Аливаа ялгаварлан гадуурхалыг эрс эсэргүүцнэ. Тэгш эрх, оролцоог маш сайн хангаж өгсөн. Тэргэнцэр болон бусад төрлийн хэрэгцээ байдаг бол түүнийг тань энд бүрэн хангаж өгнө. 30-аад оноос өмнө баригдсанаас бусад барилгын аливаа орц гарц, гудамж талбай, нийтийн тээвэр, бие засах газар, цахилгаан шат зэрэгт ямар ч саадгүй зорчих боломжтой.

Тээвэр: Нийтийн тээврийн хөгжил дундаж түвшинд. Чиглэл бүрт автобусны хүртээмж боломжийн. Гэхдээ хугацаа их зарцуулна. Машинаар зорчиход оргил цагаас бусад үед түгжрэл багатай. Хүүхдийг 5нас хүрэхэд сургуулийн автобус зөөж эхэлнэ.

Орон байр, орчны аюулгүй байдал: Таны хаана сууршихаас шалтгаалж орчны аюулгүй байдал харилцан адилгүй. Төвлөрөл ихтэй газар суурьшвал түүнийгээ дагаад элдэвийн хүмүүс ч их байх магадлалтай. Тухлаг орчинд байрны түрээс, хаус харьцангуй үнэтэй. Гэхдээ арай ч том хотууд шиг биш.

Байрны түрээсийн үнэ: Мужийн төв нь Олимпиа боловч бизнесийн гол хот Сиатлыг дагаж амьдарцгаана. Сиатлын хаана амьдрахаас шалтгаалж 1 өрөө (1 bed + 1 living) байрны сарын түрээс $1500 - $3200 орчимд хэлбэлзэнэ.

Ажлын байр: Харьцангуй олон тооны бизнесүүд төвлөрсөн, боомт хот учир ажлын олдоц маш сайн. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг байхад хэр баргийн ажлын байрны шалгуурыг хангах боломжтой. Технологийн салбарт ажилласан туршлагатай бол Amazon headquarter, Microsoft, Google, Facebook, Twitter, Github гээд бусад томоохон компаниудын оффис ихтэй. Community college-д мэргэжил олгох сургалтанд хамрагдаж тусгай мэргэжил эзэмших ч боломжтой. Өөрийгөө дайчилж чаддаг хүн ямар ч ажлын байранд тэнцэх, эсвэл өөрийнхөө бизнесийг төвөггүй эрхлэх боломжтой.

Монголчуудын түгээмэл эрхэлдэг ажил, бизнес: Технологийн компанид ажилладаг 200 орчим залуус бий. Үл хөдлөх, барилга угсралт, засал чимэглэл (тэр дундаа будаг), даатгал, банк, ресторан, хоолны газар гэсэн салбаруудад түлхүү ажиллана.

Ажил эрхлэх боломжтой салбар: Бизнесийн зөвлөгөө (борлуулалт), дотоодын болон олон улсын тээвэр, тээвэр зууч, хөрөнгийн менежмент, технологийн туслан гүйцэтгэх зэрэг салбарт маш том орон зайтай.

Хотын соёл: Поп соёлын маш том төв. Жазз хөгжмийн хөгжил өндөр түвшинд хүрсэн. Сиатлын аялгуу нэрээр алдаршсан Гранж рок урсгалын өлгий. Jimi Hendrix, Nirvana, Alice in chain, Pearl jam зэрэг алдартай хамтлаг дуучид эндээс гаралтай.

Сиатл хотын хувьд дуу хөгжим, гэрэл зураг, шивээс зэрэг нь маш хүчтэй соёл. Хүйсийн тэгш эрхийг эрхэмлэдэг учраас LGBTQ+ хүмүүст маш таатай орчин.

Спортын хувьд голчлон америк хөлбөмбөгийн Seattle Seahawks багаа хөгжөөн дэмжинэ. Дээр үед зарагдсан Seattle supersonics сагсан бөмбөгийн багийн оронд 2023 онд шинээр багтай магадлалтай.

Аж үйлдвэр: Дэлхийн 2 том иргэний агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгчийн нэг Boeing энд байрлана. 20000 орчим ажлын байрыг дангаараа хангана. Alaska, Frontier дотоодын томоохон авиа компаниудтай. Үүн дээр мод бэлтгэл, газар тариалан, эрчим хүч гэсэн голлох аж үйлдвэрийн салбаруудтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 49 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 23 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 26 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top