x

"Ид шидийн орон Дундговь" төвийн нээлттэй өдөрлөгт сэтгүүлчдийг урьж байна

"Ид шидийн орон Дундговь"төслийн баг зүтгэсээр байгаад барилгынхаа ажлын ард гарчээ. Өнөөдрөөс эхлэн ирэх даваа гариг хүртэл (2022.10.12-2022.10.17) төслийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Энэ тухай "Лантуун дохио" ТББ-аас өөрийн соошил хуудсаар дамжуулан илгээсэн урилгыг нийтэлж байна. 

“Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн гурав дахь салбар “Ид шидийн орон Дундговь” төв үүдээ нээх гэж байна. Энэ төсөл нь орон нутагт хэрэгжиж анхны жишиг төв бөгөөд 2022 оны 03 дугаар сард 21 аймаг руу тендер зарлаж, гурван шатны шалгаруулалтаар Дундговь аймаг шалгарсан. Төслийг Гэрэлтдэг ертөнц ТББ-ын залуус, Лантуун Дохио ТББ-тай хамтран босгосон юм.

Бид төслөө 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдөр эхэлж одоогоор барилга бүтээн байгуулалт 95%, санхүүжилт 85%-тэй үргэлжилж байна. Орон нутгийн анхны төвөө нээх гэж буй нээлттэй өдөрлөгийн зорилго нь эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл дэмжсэн, төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй дэлгэн үзүүлэх юм. Мэдээж тус арга хэмжээ хүн бүрд нээлттэй бөгөөд 10 сарын 12-16-ны хооронд өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд буюу 5 өдөр үргэлжилнэ.

Бид ердөө энэ оны 05 дугаар сард тоос бужигнасан хоосон газар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд ердөө таван сарын дотор барилгын танилцуулга хийх хэмжээнд хүрч ирээд байна. Хөтөлбөрийн хувьд аль ч өдөр ямар ч цагт ирсэн яг адилхан агуулгатай ба Ид шид хэрхэн бүтсэн бэ ? цуврал баримтат кино, баримтад гэрэл зургийн үзэсгэлэн олон мянган номтой “Шидэт кафе” болон бусад бүтээн байгуулалтыг үзэж сонирхох боломжтой. Мөн та ид шидтэй ах эгчээр бүртгүүлэн, хандивын худалдан авалт хийж Ид шидийн орныг дэмжээрэй. Ид шидийн орон Дундговь төв баригдсанаар 4000 хүүхэд 6 чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэж байна. Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 10000 гаруй модтой төгөл зэрэг маш чухал хөрөнгө оруулалтыг олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээлээ. Тус төслийн бодит өртөг нь нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижолттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 87 сая төгрөг дутуу байна.

Бид байгальд ээлтэй эко байх, мөн илүү зардал гаргахаас татгалзан ийнхүү цахим урилаа илгээж байна. Маш их баярлалаа ! Хүүхэд бүхэн инээнэ Ид шидийг бүтээнэ.

Ташрамд, эрхэм нүүр номын найзууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагууд та бүхнийг энэ гэрэл гэгээтэй мэдээг түгээж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Холбогдох утасны дугаар

Лантуун дохио ТББ-тай холбогдох бол Ганбаяр 94222888

Ид шидийн орон Дундговь Санжаасүрэн 88597575

Хаяг – Дундговь аймаг Сайнцагаан сум 7 дугаар баг Зоогийн 1-ийн 101

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 40 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 49 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 13 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 23 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 27 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top