x

УОК-ын шийдвэрийг хууль бус эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо

Улсын онцгой комиссын шийдвэр нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болохоор хуульд тусгайлан заасан гэв.

Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, мөн тус комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” байна.

Иргэн Б.Баялагмаагаас “... Улсын онцгой комисс нь журам батлахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэх агуулгаар дээрх шийдвэрүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс хохирол (тусгаарлах байрны 21 хоногийн төлбөр) учирсан хэмээн хохирлыг нөхөн төлөхийг даалгуулахаар маргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн гомдлоор Улсын дээд шүүх хэргийг давж заалдах журмаар хэлэлцээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж заасан. Уг зохицуулалтын дагуу “... гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” Улсын онцгой комиссын шийдвэрүүд нь нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх үндэслэлээр буюу нэн даруй баталсан бөгөөд хүчин төгөлдөр болсон журам (захиргааны хэм хэмжээний акт)-аа баталсан захиргааны байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр, Хууль зүй, дотоод хэргийн яам уг журам нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж, бүртгэн, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлэх зэрэг ажиллагааг хийхээр зохицуулжээ.

Энэ тохиолдолд хүчин төгөлдөр болсон дээрх журмуудаа Улсын онцгой комисс нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээгүй, тус журмуудыг шалган, бүртгэж, нийтлүүлэх зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа хийгдээгүй нь тогтоогдож байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан тусгай журмын дагуу нийтэд мэдээлснээрээ нэгэнт хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг “хүчин төгөлдөр бус” гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байна.

Энэ үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдаа гаргасан, мөн зарим үйл баримтад алдаатай дүгнэлт хийсэн байх тул залруулсан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 41 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 50 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 4 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 14 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 24 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 28 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top