x

Францын хувьсгал өрнөсөн замаар олимпын марафон гүйлтийн тэмцээнийг явуулахаар баталжээ

Зуны олимпын XXXIII наадам 2024 онд Франц улсын нийслэл Парис хотноо болно.

“Парис-2024” олимпын зохион байгуулагчид марафон гүйлтийн замын маршрутыг баталжээ.

1789 оны аравдугаар сарын 5-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн бослого тэмцлийг хүндэтгэн дурсах үүднээс жагсаалын цуваа явж өнгөрсөн газруудаар маршрутыг баталсан талаар Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Тухайн үед талхны өндөр үнийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал Сена мөрний эрэг дэх хотын захиргааны байрнаас эхэлж, Версалийн талбай хүртэл үргэлжилж байсан бөгөөд марафоны тамирчид энэ зам дагуу гүйхдээ Тьюлрийн цэцэрлэг, Луврын музей, Grand Palais ордон, Эйфелийн цамхаг зэрэг Парис хотын түүхэн дурсгалт, үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх юм байна. 

Гэхдээ уг зам өгсүүр хэсэг ихтэй тул олимпын дээд амжилт эвдэгдэх магадлал бага гэдгийг зохион байгуулагчид сануулжээ. Уралдааны замын хамгийн өгсүүр хэсэг 13.5 градусын налуу бөгөөд замын хамгийн өндөр хэсэг далайн түвшнээс дээш 183 метр, хамгийн нам дор хэсэг нь 27 метр байх аж. Ерөнхийдөө өгсүүр, уруу ихтэй зам болохоор гүйгчдээс багагүй тэвчээр шаардах болно гэдгийг Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге сануулсан байна. 

1789 онд эмэгтэйчүүдийн эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал эцэстээ Францын хувьсгалыг өрнүүлж, үүний үр дүнд Франц улс орчин үеийн засаглалын хэлбэрээ олоход нөлөөлсөн гэж үздэг. Энэхүү түүхэн үйл явдлыг хүндэтгэх үүднээс эмэгтэйчүүдийн марафон гүйлтийг наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 11-нд явуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 26 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top