x

Ү.Ганболд: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирсан

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн гуравдугаар улирлын тайланг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Он гарснаас хойш есдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд 59.521 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрийн 95.3 хувь нь шийдвэрлэгдэж, 4.7 хувь нь шийдвэрлэх шатандаа явж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүсэлт 9010, гомдол 11657, санал 514, талархал 705, мэдэгдэл 21-ээр өссөн аж. Гомдлын зонхилох хувийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээ, барилгын техникийн хяналт, зөвшөөрөл, авто машины түгжрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ, засвар, газрын харилцаа, эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд эзэлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 77.5 хувиар өсөж, тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл, гомдол 29.7 хувиар буурсан байна. Үүнээс дүгнэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулах, хууль зүйн үндэслэлтэй тодорхой хариу өгч шийдвэрлэх байдал сайжирчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн хугацаа богиносож, албан бичгээр хариу өгөх нь сайжирсан байгааг онцоллоо. Мөн 20 орчим байгууллагын 164 албан хаагчийг сургалтад хамруулжээ.

Түүнчлэн хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо буурсан, ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо өссөн ч шийдвэрлэлийн дундаж хугацаа богиноссон, бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо нэмэгдсэн гэх мэт эерэг үзүүлэлт гарчээ. Цаашид иргэдээс гаргасан саналын шинжтэй өргөдлийг судалж, байгууллагын бодлого, шийдвэрт тусгах, хэрэгжилтийг тайлагнаж, байгууллагын цахим хуудсанд сар бүр мэдээлж ажиллах хэрэгтэй байгаа юм.

Мөн өргөдөл, гомдолд долоо хоног бүр шинжилгээ хийж, хандалтаар тэргүүлж байгаа агуулгын шалтгаан, нөхцөлийг тодорхойлон, түүнийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах саналтай байгааг дурьдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Худлаа ярихаа боль ядаж утасны дугаараа ил гарга
    2022 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top