x

Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор “EASY BUSY 2030” арга хэмжээг зохион байгууллаа. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Тээврийн салбарын үр өгөөж, үйлчилгээг хүртдэггүй иргэн, аж ахуйн нэгж, айл өрх байхгүй. Хил хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах үүднээс манай тээврийн салбарт олон шинэчлэл, зорилт тавьсны нэг нь өнөөдөр бид бүхний хэрэгжүүлж байгаа энэ ажил юм. Тээврийн салбар аюулгүй, ая тухтай байх ёстой. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 бодлогын баримт бичгүүдэд ч дээрх зорилт туссан. Агаарын орон зайн шинэ зохион байгуулалт хийж, агаарын замын ашиглалтыг сайжруулж, аюулгүй, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх зорилт тавьсны нэг хэсэг нь өнөөдөр ийнхүү биелэж байна. Агаарын орон зайгаа ашигтайгаар зөв зохион байгуулах ажлыг эхлүүлсэн та бүхэндээ баярлалаа. Монгол Улсын маань тэнгэр нь цэлмэг байж, хөөрөлт, буулт маань аюулгүй, ая тухтай байгаасай гэж хүсье” хэмээн үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр Олон Улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болж байна. Ингэснээр үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замтай байгаа юм.

Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгч нарт илүү олон, аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болголоо.

Мөн нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтуудыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян сектор процедур удирдлага үзүүлдэг байсныг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, “Баян” секторыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын  удирдлагад шилжүүлсэн юм.

Дээрх өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм. Ингэснээр Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгдэж байна.  

Монгол Улс агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоо жилд 500.000-д хүрч агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого өснө. Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрнэ.

Агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, гадаад ертөнцтэй шууд холбогдох сүлжээг өргөжүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 1 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 10 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 34 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 44 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 47 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top