x

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн хатагтай Элина Штайнерте тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элина Штайнерте, Ажлын хэсгийн айлчлалын гол зорилго нь эрх чөлөөгөө хасуулахтай холбоотой асуудлаар хүний эрхийн олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Засгийн газарт зөвлөх, Тусгай журмын айлчлалын бүрэн эрх, удирдамж, харилцан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хорих анги, цагдаагийн газар, сэтгэцийн эмгэг судлалын байгууллага, цагаачлалын түр саатуулах байруудад очиж, эрхээ хасуулсан иргэдтэй уулзана гэдгээ илэрхийлсэн. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг протоколыг соёрхон баталсан цөөн улсын нэг. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор олон улсын гэрээнд заасан хэм хэм хэмжээг зөрчиж хүнийг дур зоргоор саатуулж, албадан хорьдог явдлыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэлээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, энэ жил Монгол Улс НҮБ-д гишүүн орноор элссэний 61 дэх жилийн ой болж байна. Монгол Улс хүний эрхийн асуудлыг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд чухалчлан үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллага, хүний эрхийн байгууллагын гишүүд, удирдлагыг сонгохдоо Хүний эрхийн талаарх нээлттэй сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулж олон нийтийн оролцоог хангадаг болсон. Энэ нь хараат бус байдлыг бий болгоход хамгийн чухал хэмээн үздэг гэлээ.

Дашрамд дурдахад, Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь 1991 онд НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар Замби, Латви, Малайз, Шинэ Зеланд, Эквадор гэсэн 5 гишүүн улсын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллах хугацаандаа төрийн бүх шатны болон иргэний нийгмийн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтантай уулзаж, Ажлын хэсгийн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 3 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 12 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 26 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 36 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 46 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 50 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top