x

Х.Янжингаажид: Тордайн Ганболдын найруулсан 3 бүлэг 9 үзэгдэлтэй жүжгийн 1-р бүлэг дууслаа

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ган­болдын хувийн амьдрал олны хараанд өртөөд удаж байна. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эхнэр Х.Янжингаажидыг өөр эртэй амрагийн харилцаа үүсгэж, гэр бүлээ орхин явсан, түүний гэр бүлийн асуудалд улстөрчид хамааралтай хэмээсэнюм. Харин түүний эхнэр Х.Янжингаажид нийгмийн сүлжээгээр Т.Ган­болдыг гэр бүлээс гадуурх гурван хүүхэдтэй гэдгийг дэлгэж байв. 

Энэ бүх үйл явдлаас хамгийн их олны анхааралд өртсөн нь Т.Ган­болд нь УБЕГ-аас өөрийн гэрлэлтийн бүртгэлийг устгуулсан явдал байсан юм. Тэгвэл энэхүү гэр бүлийн маргаан гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж, Х.Янжингаажид гэрлэлтийн бүртгэлээ хэвээр үлдээж чаджээ. 

Х.Янжингаажид өөрийн цахим хуудсанаа "Монгол Улсын Гавъяат Жүжигчин, агуу хор найруулагч, олон дүрд хувилагч, бусдыг ашиглагч Тордайн Ганболдын найруулсан 3 бүлэг 9 үзэгдэлтэй жүжгийн 1-р бүлэг ийнхүү дуусч юу ч үгүй гудамжинд хаягдах гэж байсан би гэрлэлтийн баталгаатайгаа үлдлээ.

2021.08 сараас эхэлсэн Т.Ганболдын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нэр бүхий хүмүүсээр гэрлэлтийн баталгаагаа устгуулсан хэрэг бүтэн 1 жил гаран явлаа.

Харин өчигдөр буюу 2022.10.04-нд Монгол Улсын Дээд шүүх Тордайн Ганболдын гаргасан захиргааны хэргийн 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг "авч хэлэлцэхгүй" гэсэн шийдвэр гаргаж 3 шатны шүүхээр гэрлэлтийн баталгааг маань хүчин төгөлдөр үлдээлээ. Шүүх засаглалд итгэх итгэл маань нэмэгдэж, асуудал мөнгөөр биш чин шударгаар шийдэгдэх боломжтой гэсэн гэрэл гэгээ гарч байгаад баяртай байна.

Ингэж улс даяар шүүгдэж, удам судраараа онигоо болохын оронд таарч тохирохоо больсон бол бусдын адил хэн нь яах ийхээ ярилцаад салдаг ном журмаар нь явах боломж зөндөө байсан.

Гэтэл хэвлэлд ярилцлага өгч, бүртгэл дээрх гар хөлөө ашиглаж, 4 хүүхдийг маань өсгөлцсөн ээжийг минь хуурамчаар гэрлэлт бүртгүүлсэн хэмээн оргүй, ичихгүй гүтгэж л энэ жүжгийн эхлэл тавигдсан.

Т.Ганболдын төрсөн ах Т.Ариунболд 3 эхнэрээсээ яг ийнхүү гэрлэлтийн гэрчилгээгээ устгуулан хүүхдүүдийг нь ч ээжүүдэд нь өгөхгүй, хөрөнгө ч тасалж өгөхгүй, хоосон салж байсан билээ. Ш.Тордай, С.Мандалдулам гэх хүмүүсийн хүмүүжүүлсэн 2 хүү мөнгөөр авлигадаж улсын байгууллагуудыг ашигладаг арга нь ердөө энэ.

Эмэгтэй хүнийг яаж ч дээрэлхэж болно, тэд яаж ч чаддаггүй, хүчгүй зориггүй амьтад гэж бодон над дээр энэ аргаа хэрэглэх гэж үзээд үнэнд, хуулинд баригдлаа. Миний нэр дээрх машин, утасны дугаарыг булааж дээрэмдсэн шигээ хүүхдүүдийг минь өгөхгүй, бүтээлцсэн хөрөнгийг маань хуваахгүй, нууц амрагууд, нууц хүүхдүүдийнхээ хэрэгт бантсандаа Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраар гэрлэлтийн баталгааг устгуулж Монголд мөнгөтэй хүн хууль бус юу ч хийж болдог гэдгийг харуулаад байсан.

Миний гашуун бөгөөд эмгэнэлт амьдралын туршлагаар гуйж гувшиж, хайртай дуртай, чамгүй үхнэ хатна гэж олон сар жилээр эргүүлж аргадаж гэр бүл болчихоод Corporate Hotel-доо авчирдаг олон хүүхнүүд, бузар явдал суудал, тэр бүрээс гарсан нууц хүүхдүүдийг нь тэвчихгүй, хүлээн зөвшөөрөхгүй салах болмогц гэрлэлтийн баталгаагаа өөрөө очоод устгуулчихдаг эр байдаг гэдгийг олон ээжүүд, эхнэрүүд, охид харлаа.

Маш сайн туршлага болж, ирээдүйд гарч болохуйц олон төстэй хэргээс сэрэмжлэх, гэнэн цагаан сэтгэлээр шууд итгэж болохгүй гэдгийг Монгол даяар харуулж өглөө. Буцаад эрчүүдэд маань ч Т.Ганболд шиг ийм жүжигчин, ийм новшийн хүний үнэргүй байж болохгүй, хэрвээ новширвол буцаад хүртэх ёстойгоо хүртэж болдог гэдгийг харууллаа.

Алтан нарыг алгаар хааж болдоггүйтэй адил өнгөрсөн 16 жилийн минь амьдрал, 4 хүүхдийг минь яаж ч үгүйсгэх гээд чадсангүй. Байгаа юм байгаагаараа л үлдэнэ. Намайг яаж ч гүтгэж, доромжилж, үгүйсгээд тэр бүрийг нь харин ч нэг тоохгүй улам гэрэлтэх нь сайхан юм даа.

Хөх тэнгэрийн доор хүмүүс бид хуулиндаа захирагдаж амьдардаг гэдгийг хуулийг завхруулаад сурчихсан, ах дүүгээрээ олон охидыг ашиглаж, бие сэтгэл, нулимсаар нь тоглоод сурчихсан хүмүүст заавал харуулах болно.

Одоо бусдад сургамж болох зорилготой манай жүжгийн хүүхдүүдээ асрамжиндаа авч, гэр бүлээ цуцлуулах, миний нэр дээр байсан эд хөрөнгүүдийг нотариаттай нийлж дээрэмдсэн эрүүгийн, гэр бүлийн гэсэн 2 гол маргаанууд үлдлээ.

Энэ бүх хугацаанд туслаж, дэмжиж, зөвлөсөн бүх хүмүүс, өмгөөлөгч Мэргэндээ талархсанаа илэрхийлье.

Жүжгийн туслах дүрд:

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Самбуугийн Мандалдулам /Т.Ганболдын эх/

Самбуугийн Дэмбэрэл /С.Мандалдуламын төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан, Иргэний Зориг Ногоон Намын дарга асан, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын "хүндэт" дарга/

Тордайн Ариунболд" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 5 цаг 5 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 5 цаг 59 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 7 цаг 42 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 7 цаг 46 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 9 цаг 13 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 9 цаг 15 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 9 цаг 48 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 11 цаг 16 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 12 цаг 48 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 13 цаг 4 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 13 цаг 26 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 32 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 13 цаг 36 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 13 цаг 57 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 14 цаг 13 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 14 цаг 25 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 15 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. 15 цаг 35 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Өчигдөр 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Өчигдөр 17 цаг 10 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,...
Top