x

Монгол, Францын хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ

Франц улсад өнөөдрөөс эхлэн Европын холбооны улс долоо хоног эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын техник технологийн ололт дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, туршлага солилцох “Del`Elevage -2022” нэр хүндтэй, том арга хэмжээ эхлээд байна. 

1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй дээрх Европ тивийн мал аж ахуйн тэргүүлэх олон улсын үзэсгэлэн 31 дэх жилээ болж байгаа бөгөөд энэ удаа зохион байгуулагч талаас Монгол Улсыг “Хүндэт зочин орон”-оор урин оролцуулж байгаа юм. 

2022 оны аравдугаар сарын 4-7-нд Франц улсын хөдөө аж ахуйн төв бүс нутаг болох Клермон Ферран хотод болж байгаа тус үзэсгэлэнд энэ удаа 60 гаруй орны 100 мянга гаруй зочин, төлөөлөгч, оролцогч цуглаад байна.

Үүний дотор “Хүндэт зочин орон”-ы урилгатай Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгч оролцож байна. Францын талын холбогдох хүмүүс Монголоос ийнхүү  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаад баяртай байгаагаа уулзалт бүрийн үеэр тодотгон хэлж байв. 

Европ тивийн мал аж ахуйн  үзэсгэлэнгийн нээлтийн өдрийн өглөө /2022.10.04/ үзэсгэлэнгийн талбайн төв цэгт барьсан монгол гэрт Монголын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд Марк Фено нар хоёр орны Хөдөө аж ахуйн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулснаар арга хэмжээ албан ёсоор эхэллээ. 

Del`Elevage-2022 үзэсгэлэнгийн үеэр хоёр орны Хөдөө аж ахуйн сайдын шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт Монголын тал дараах зургаан асуудлыг тусгасан байна.

Үүнд: Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, төрөл бүрийн сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол малын генетик нөөцийг үнэлэх, тодорхойлох ажилд дэмжлэг үзүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлийн шугамыг Монголд нэвтрүүлэх болон малын эрүүл бүс бий болгоход хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналыг тавилаа. 

Харин Францын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд хэлэхдээ “Манай хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд  шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. Таны тавьсан хамтын ажиллагааны саналыг дэмжиж, хамтран ажиллах болно. Мөн манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн чухал зүйл нь газар зүйн заалт юм. Газар зүйн заалтын чиглэлд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд нар идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Монголын олон бүтээгдэхүүн газар зүйн заалтад бүртгүүлснээр Европын холбоо руу экспортлох боломжтой болохоороо өндөр ач холбогдолтой” хэмээв. 

Мөн тэрбээр Монгол Улс өргөн уудам бэлчээр нутагтай. Энэ бол маш том давуу тал юм. Монгол орон энэ давуу талаа ашиглан бэлчээрийн монгол малаа эрчимжүүлэн хөгжүүлэх нь чухал. Бидний эрчимтэй хөгжиж ирсэн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих таатай боломж үүгээр нээгдэж байна гэдгийг дахин онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 1 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 10 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 34 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 44 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 47 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top