x

ОХУ-д оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүйг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах үүрэгтэй болсныг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар энэ оны хоёрдугаар сард өөрийн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 1 бүлгийн 5 дугаар зүйлийн дагуу тус улсад 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн гадаадын иргэд 30 хоногийн дотор, бусад иргэд 90 хоногийн дотор эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, хурууны хээ, гэрэл зургаа авхуулж бүртгүүлэх ёстой.

Харин 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө ОХУ-д орж ирээд дахин гараагүй иргэд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 180 хоногт багтан бүртгүүлнэ.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл тань сунгагдахгүй тул та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд бүртгэлд хамрагдахыг анхааруулахын хамт хэрэв танд энэ талаар мэдээлэл хомс байгаа бол сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж зааварчилгаа авахыг зөвлөж байна.

Жич: Энэхүү бүртгэлд 0-6 насны хүүхэд, албан, дипломат паспорт эзэмшигч иргэд хамрагдахгүй.

Эрүүл мэндийн шинжилгээ хийх, гарын хээ, гэрэл зураг авч бүртгэх байгууллагын хаягийг харьяа хот, дүүргийнхээ “Төрийн үйлчилгээний төв”, сургуулийнхаа цахим хуудас, холбогдох нэгж, ажилтнаас авна.

Эрүүл мэнд, Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн байгууллагуудын ажлын ачаалал өндөр байгаагийн улмаас та бүхэн хуулийн хугацаанд бүртгэлд хамрагдаж чадахгүй байх эрсдэлтэй тулгарч болзошгүй тул холбогдох байгууллагуудад яаралтай хандаж үйлчилгээ авах өдрөө тогтоож, дараалалд бүртгүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 15 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 24 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 48 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 58 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 2 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top