x

С.Баярмагнай: Хуулийн цоорхой ашиглаж хүүхдэд зориулсан газрыг дээрэмдэж байгаагаа зогсоо

Тэнгис кинотеатрын хойд талд байрлах 3 дугаар байрны зүүн талын хүүхдийн тоглоомын талбайд барилга барьж буй асуудлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Хуулийн цоорхой ашиглаж хүүхдэд зориулсан газрыг дээрэмдэж байгаагаа зогсоо. Улаанбаатар хотод болдог нийтлэг нэг зүйл бол эрхээ хамгаалж чадаагүй хүүхдүүдийн тоглоомын талбайг дээрэмддэг. Ингэж ирээдүйг нь булаадаг. 

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо буюу Тэнгис кинотеатрын хойно орон сууцны хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай байсан. Анх орон сууцны барилга барихад доороо гарааш, дээрээ тоглоомын талбай хийнэ гэж төлөвлөсөн байна. Гэтэл одоо тус талбайд байшин барьсан. 

Нийтийн эзэмшлийн талбай тоглоомын талбайг зориулалтын бусаар ашигласан дөрвөн тохиолдол 5 дугаар хороонд байна. Тэгэхээр Чингэлтэй дүүрэгт гээд үзэхээр хэдэн зуу, Улаанбаатарт хэдэн мянган газар болно. Энэ асуудлыг хотын удирдлагууд зогсоохгүй бол, ажлын хэсэг гарч арга хэмжээ авахгүй бол маргаашаас эхэлж асуудал болгож тавина. 

Бид өнөөдөр бетон ойд амьдарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид өөрсдөө тэмцэхгүй бол хэн ч оролцохгүй. Улаанбаатар хотын хаана ч бай иргэд зугаалдаг, хүүхдүүд тоглодог, байрныхаа гадаа машинаа тавьдаг талбайтай байх ёстой. Бүх хүн нийтийн эзэмшлийн газартай байх учиртай. Яагаад хүмүүс бидний газрыг дураараа авдаг байх ёстой юм бэ" гэв. 

ЧД-ийн 5 дугаар хорооны оршин суугч "1985 оноос хойш байрны голд байдаг тоглоомын талбай дээрээ бид тоглож өссөн. Хөлбөмбөг ч тоглодог талбай байсан юм. Гарааш барьсан эзэнд тоглоомын талбайгаа үлдээе гэсэн ч нураасан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 16 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 49 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top