x

Б.Пүрэвсүрэн: Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарлаа

Ковидын хөл хорионы үед “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, шүгэл үлээж байсан иргэн Д.Мөнхбатыг худал мэдээлэл түгээсэн хэргээр шүүхэд дуудсан байдаг. Тэгвэл түүнд үүсгэсэн Зөрчлийн хэрэг, Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг хоёр шатны шүүх хурлаар ялалт байгуулсан талаар иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.

Энэ талаар иргэн Д.Мөнхбат "Иргэн нь засгийг ялчихлаа гэж. Миний хүндэлж явдаг нэгэн уран бүтээлж хэлэхдээ "Үнэнээс бүгд айдаг тул зөөлөн хандаарай" гэж билээ. Үнэн, зөв байсны шагнал болж бид өнөөдөр яллаа. Зөрчлийн хэрэг ялалт, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, иргэний хэрэг 2 шатны шүүх дээр ялалт. Нийт 2 жил шүүх, цагдаа, прокуророор явсаны эцэст үнэн яллаа.

Манай хоёр өмгөөлөгч үнэхэр мундаг юмаа, бахархаад баршгүй ээ. Fidelitas Partners намайг ямарч үнэ төлбөргүй өмгөөллөө. Шударга ёсыг сахиулах ариун үйлд нь амжилтын дээдийг хүсэж байна" хэмээжээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвсүрэн "Иргэний хэргийн анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс иргэн Д.Мөнхбатын талд шийдвэр гаргасан. Түүний иргэний хэргийн өмгөөлөлд Fidelitas Partners-ийн хамт олон ажилласан. Миний хувьд түүний зөрчлийн хэрэг дээр ажиллаж байсан. 

Цар тахлын үед буюу 2020 оны арваннэгдүгээр сард иргэн Д.Мөнхбат нь өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Ингэж өөрийн үзэл бодлыг илэрхийлж, нийгэмд шударга шүүмжлэл өрнүүлэн шүгэл үлээснийхээ төлөө хоёр жилийн хугацаанд шүүх, цагдаад дуудагдсан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, бусдад гоц халдварт өвчин тараах заалтаар яллагдагчаар татаж байсан. Яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлж байсан асуудал өнгөрсөн жил үүссэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь заалтаар буруутгаж, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл тараасан гэх үндэслэлээр торгууль оногдуулж байсан. Улмаар 2021 оны зургаадугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс тухайн торгуулийн хуудсыг нь хэрэгсэхгүй болгосон.

Төр өөрийн буруутай үйлдлээ иргэнээс хайх гэсэн оролдлого байсан. Энэхүү оролдлогыг таслан зогсоосон том алхам боллоо. Нэг талаар сургамжтай. Нөгөөтээгүүр энэхүү шүүхийн шийдвэр маань үнэ цэнтэй. Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарлаа хэмээн харж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 13 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 23 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 36 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 46 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 56 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 0 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top