x

Д.Мөнхбат: Хоёр жил шүүх, цагдаа, прокуророор явсаны эцэст үнэн яллаа. Иргэн засгийг ялчихлаа

Ковидын хөл хорионы үед “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, шүгэл үлээж байсан иргэн Д.Мөнхбатыг худал мэдээлэл түгээсэн хэргээр шүүхэд дуудсан байдаг. Тэрээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ялалт байгуулсан ч прокуророос шүүхийн шийдвэрийг хүлээж авалгүй, гомдол гаргасан.

Энэ талаар иргэн Д.Мөнхбат долдугаар сарын 23-ны өдөр "Миний ялсан шүүхийн шийдвэрт прокурор гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүх рүү шилжлээ. Хохирсон иргэдээсээ уучлал гуйж чадахгүй харин бүр гомдол гаргаад байдаг хачирхалтай засаг. Зөрчлийн, эрүүгийн, иргэний хэрэг гээд явж өгч байна даа. Эцсийг нь үзнэ ээ" хэмээн нийтэлж байв. 

Тэгвэл прокурорын нэмэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хуралд шүгэл үлээгч, иргэн Д.Мөнхбат ялалт байгуулжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Иргэн нь засгийг ялчихлаа гэж. Миний хүндэлж явдаг нэгэн уран бүтээлж хэлэхдээ "Үнэнээс бүгд айдаг тул зөөлөн хандаарай" гэж билээ. Үнэн, зөв байсны шагнал болж бид өнөөдөр яллаа. Зөрчлийн хэрэг ялалт, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, иргэний хэрэг 2 шатны шүүх дээр ялалт. Нийт 2 жил шүүх, цагдаа, прокуророор явсаны эцэст үнэн яллаа.

Манай хоёр өмгөөлөгч үнэхэр мундаг юмаа, бахархаад баршгүй ээ. Fidelitas Partners намайг ямарч үнэ төлбөргүй өмгөөллөө. Шударга ёсыг сахиулах ариун үйлд нь амжилтын дээдийг хүсэж байна" хэмээжээ.

Fidelitas Partners хуулийн фирм цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг хэрэгжүүлсэн #ЭрхээЭдэлье аяны хүрээнд эх орондоо ирээд Энхсаран сувилалд 21 хоногийн хугацаанд тусгаарлагдсан иргэн Д.Мөнхбатын гэм хорын хохирол нэхэмжлэх иргэний хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, ийн ялалт байгуулсан байна.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдрийн шүүх хурлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол гаргуулахаар шийдсэн. Гэвч төрийг төлөөлж гуравдагч этгээдээр оролцсон прокурор анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцэв.

Улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хангаж шийдсэн хохирлын дүнд бага хэмжээний өөрчлөлт оруулж, Д.Мөнхбатын хохирол нэхэмжлэх эрхийг хамгаалсан шийдвэрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 15 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 24 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 48 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 58 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 1 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top