x

Сав л хийвэл ЗЭЭЛ тавина гэх...

Ер нь санхүүгийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Дэлхийн банкны судалгаагаар санхүүгийн боловсролтой, санхүүгийн мэдлэгтэй хүн гэж хоёр өөр ойлголтыг тодорхойлсон байдаг. Санхүүгийн боловсролтой хүн гэдэг нь зээл, хуримтлал гэж юу болох талаар мэддэг хүнийг хэлнэ. Аан харин, санхүүгийн мэдлэгтэй хүн гэдэг нь зээл гэж юу болох, хуримтлал хэзээ хийвэл үр дүнтэйг итгэл үнэмшил, мөнгөний боломж дээрээ тооцоолон хийж чаддаг хүнийг хэлнэ.

Өнөө үед жирийн малчин залуу ч зээл гэж юу болох талаар мэдэж байгаа нь дийлэнх иргэд санхүүгийн боловсролтой болсныг илтгэж байна. Харин одоо яаж ашиглахыг нь мэдэх буюу мэдлэг дутагдаж байна.

Монгол Улсын өрхийн 50 хувь нь зээлтэй. 20 хувь нь давхар зээлтэй. Ер нь бол байна аа, Монголбанк 2019 онд банкнуудын хэрэглээний зээлд хязгаар тавьсан. Хязгаарласан тэр зээлийг нь банк бус олгоод эхэлсэн. Улмаар өрхүүдийг өрийн дарамтгүй болгоё гэх зорилт нь улам их өртэй болоход нөлөөлсөн.

Нөгөө талдаа иргэд сав л хийвэл зээл тавьдаг болжээ. Улмаар цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өрөнд орох хялбар, харин өрнөөс гарах хэцүү. Жишээ нь, кофег өдөрт нэг аяга уухад зүрхний үйл ажиллагааг дэмжиж, оюун ухааны чадамж сайжруулдаг. Гэтэл гурван аяга уувал зүрх дэлсэж, магадгүй ходоод өвдөнө. Яг л үүн шиг зээл авах гэж байгаа бол та санхүүгийн чадамж, боломждоо тохируулахыг хэлнэ.

Банкнаас зээл хүссэн иргэдийн дийлэнх нь гар утас, цахилгаан бараа, автомашин авах сонирхолтой байдаг. Та ямар ч төрлийн зээл авч болно. Гэхдээ аль ч тохиолдолд таны авсан нийт зээл орлогын тань 40 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үлдсэн мөнгөө хоол хүнс, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулаад цааш нь жаахан ч болов хуримтлуулах хэрэгтэй. Гэтэл манайд цалин авлаа, маргааш нь дансандаа мөнгөгүй болчихдог. Зээлээ хэт тулгаж авдаг.

Түүнээс гадна мөнгөнд хандах хандлагын асуудал байна. Найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэхэд 200, 300 мянгахан төгрөг. Эрүүл мэнддээ зарцуулах, хуримтлуулах гэвэл бүхэл бүтэн 200, 300 мянган төгрөг. Бүх юмыг зээлж биш, хуримтлуулж авах боломж бий. Ядаж зээл төлөх болон хуримтлуулах хоёрын хооронд сэтгэлзүйн асар том ялгаа бий.

Хуримтлал гэдэг бол тухайн хүн өөрийнхөө ирээдүйн арван жилийг хэрхэн харж, төсөөлж байгаагаа бодит болгох санхүүгийн чадамж юм. Тэгэхээр ирээдүйн өөртэйгөө байгуулж буй гэрээ ч гэж ойлгож болно. Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь зорилгогүй хуримтлал нээлгэдэг. Ямар нэгэн зүйлийг бодож төлөвлөхгүйгээр хуримтлал хийвэл хугацааны хувьд ч хурдан цуцлагдах магадлал өндөр байдаг. Тиймээс хүүхдийн, аяллын, хуримын гэж тус бүрд нь зорилготойгоор хуримтлал нээлгэхийг зөвлөнө.

Ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуул...

Эдийн засагч Г.Батзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 15 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 22 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 55 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top