x

Өнөөдөр тохиох гарагуудын давхцал зурхайн ордуудад хэрхэн нөлөөлөх вэ?

Зургаадугаар сарын 24-нөөс 25-ний өдөр лүү шилжих шөнө Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд нэг шугамд жагсах болно. “Эдгээр гарагууд нэг эгнээнд жагсахад маш их энерги нэг дор цугларах бөгөөд хүмүүс энэ үед хувь заяагаа өөрчлөх боломжтой” гэж зурхайч Тиана Атлас Instyle сэтгүүлд нийтэлжээ.

Энэхүү давхцалын нөлөөгөөр зургаадугаар сард өндөр идэвх үзүүлж буй хүн бүр ойрын ирээдүйд эерэг үр дүнд хүрнэ. Таны мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийж буй ямар ч жижиг алхмыг орчлон ертөнц дэмжих болно.

Юунаас зайлсхийх вэ?

Энэ үед хүнтэй ам мурийж, зөрчилдөхөөс зайлсхийх хэрэгтэй. Энергийн урсгал хурдсаж, хүмүүс уур уцаартай болох хандлагатай тул маргахаасаа өмнө дахин нэг тунгаан бодоорой. Эс бөгөөс нөхцөл байдал салалт, бүр цаашлаад зодооноор төгсөж болзошгүй.

Гарагуудын давхцал хүмүүсийн хувь заяанд эрс нөлөөлөх чадвартай. Гэнэтийн боломжууд гарч ирж, төсөөлөөгүй санал хүлээн авч, аль эсвэл шинэ хүмүүстэй танилцах зэрэг үйл явдлууд тохиох бөгөөд та хамгийн гол нь эдгээр өөрчлөлтүүдээс айж, эмээлгүй урагшилсаар байх хэрэгтэй. Үр дүнд нь таныг баяртай мэдээ угтах болно. Хэрэв энэ үед юу ч хийхгүй, ямар ч том зүйл рүү тэмүүлэхгүй, эсвэл амьдралд нь тохиож буй өөрчлөлтүүдийг үл ойшоох юм бол энэхүү давхцалын үр шимийг хүртэж чадахгүй гэж зурхайд заажээ.

Юу хийх хэрэгтэй вэ?

Зургаадугаар сарын 24-ний өдөр сэтгэл санаагаа тайван байлгаж, бясалгаж, аль эсвэл халуун шүршүүрт оронгоо бодлоо цэгцлээрэй. Хүслээ бодож, болж өгвөл цаасан дээр буулгах хэрэгтэй. Зүгээр ч нэг бичээд зогсохгүй зургаар дүрсэлж, эсвэл хүслийн самбар хийж болно. Хамгийн гол нь хүчилж биш, харин чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөх нь чухал.

Зурхайн ордуудад үзүүлэх нөлөө

Хонь

Хонины ордныхны санхүү, хувийн орлого нэмэгдэх болно. Хэрэв та хийдэг ажлаа дутуу үнэлүүлдэг гэж боддог бол өндөр цалинтай өөр ажлын байр луу CV-гээ явуулаарай. Сайн мэдээ дуулдах нь гарцаагүй.

Үхэр

Гарагуудын давхцал үхрийн ордныхны амьдралын бүхий л хэсэгт өөрчлөлт авчирна. Тиймээс тус ордныхон юун түрүүнд эрүүл мэнд, хувь хүний хөгжил, гадна төрхдөө анхаарал тавихыг зурхайчид зөвлөж байна. Ирээдүйд юу хийж бүтээхээ тодорхойлж, яг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжтой мөрөөдөлд хүргэх алхмуудаа дэвтэр дээрээ буулгаарай.

Ихэр

Орчлон ертөнц ихрийн ордныхон асуудлын гаргалгааг олохын тулд далд ухамсартаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Сэтгэл зүйч мэргэжилтэй болон сайн дурын ажил, буяны үйл эрхэлдэг ихрийн ордныхо хамгийн их азтай байна. Аз ивээл гэрээс хол, магадгүй гадаад оронд тохиох болно.

Мэлхий

Мэлхийн ордныхон ямар нэг нийгмийн бүлэг, нэгдлээс дэмжлэг хүсээрэй. Тухайлбал, өөртэйгөө салбар нэг, эсвэл үзэл бодол ижил хүмүүсийн хурал, цуглаанд оролцож болно. Ингэснээр та хүслээ биелүүлэхэд туслах үнэ цэнтэй хүмүүсээр танилын хүрээгээ тэлж чадна.

Арслан

Арслангуудын хамгийн өндөр босго тавьсан мөрөөдөл тун удахгүй биеллээ олох гэж байна. Шинэ ажил, хайр дурлал, гавьяа шагнал зэрэг юу ч байсан арслангийн ордныхон хүртэж чадна. Хамгийн гол нь битгий бууж өг. Хүсэлдээ хүрэх зам таны бодсоноос ч дардан байх болно.

Охин

Аль нэг чиглэлээр мэргэшсэн охины ордныхон мэдлэгээ бусадтай хуваалцаж, цаашлаад багшлах талаар бодоод үзээрэй. Аливаа арга хэмжээн дээр биечлэн, эсвэл онлайнаар илтгэл тавьж, мэдлэгээ харуулах нь танд өндөр сэтгэл ханамж авчирч, бусдад хүлээн зөвшөөрөгдөхөд тусална. Шүүх хуралтай холбоотой асуудлууд дуусгавар болно.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхонд маш их хэмжээний мөнгөн урсгал орж ирэх болно. Хэрэв та ямар нэг том төсөл, бизнес эхлүүлэх хүсэлтэй бол зургаадугаар сар бол хөрөнгө оруулалт хүсэж эхлэх хамгийн тохиромжтой үе билээ.

Хилэнц

Хилэнцийнхний амьдрал үхрийн ордныхны адил тэр чигтээ хувьсан өөрчлөгдөх болно. Таны хүрээлэл, үйлчлүүлэгчид болон хувийн амьдралд хамгийн том хувьсал ирнэ. Хэрэв та ганц бие бол шинэ учралдаа бэлдээрэй.

Нум

Хэрэв сүүлийн үед бүх зүйл нэг байрнаасаа хөдлөхгүй юм шиг байгаа бол гарагуудын давхцалын нөлөөгөөр нумын ордныхон эрч хүчээр цэнэглэгдэж, санаанд оромгүй өөрчлөлтүүд тохионо. Та тэс өөр ажилд орж, шинэ спортод хүчээ сорьж болзошгүй.

Матар

Орчлон ертөнц матрын ордныхонд хайр дурлал бэлэглэж, тэдний нухацтай төрхөд инээмсэглэл тодруулах болно. Хүүхэдтэй болох төлөвлөгөө амжилттай биеллээ олно. Мөн бизнес эрхлэгчдийг амжилт, ололт хүлээж байна.

Хумх

Энэ үеэр хумхын ордныхонд гэр бүл, ураг садны тусламж юу юунаас илүү хэрэгтэй бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр санасан хүслээ биелүүлж чадна. Үл хөдлөх хөрөнгө амжилттай борлуулж, эсвэл худалдан авна.

Загас

Загасны ордныхон аялал болон томилолтоор явахдаа аз, ивээлээр дүүрэн байна. Нэг байрандаа удаан суулгүй, залхууралгүй сонирхолтой гэж бодсон хүмүүстэйгээ танилцаарай. Тухайн үед үүсгэсэн холбоо ирээдүйд танд гар сунган туслах хүн байж болзошгүй.

Эх сурвалж: buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв 8 цаг 2 мин “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов 8 цаг 16 мин Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? 9 цаг 5 мин Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 11 цаг 29 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 11 цаг 39 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 11 цаг 46 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 14 цаг 31 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 14 цаг 39 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 14 цаг 50 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 15 цаг 5 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 15 цаг 14 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 15 цаг 20 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 15 цаг 28 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 15 цаг 42 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 15 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 16 цаг 21 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав 2024-05-04 Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ 2024-05-04 Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна 2024-05-04 Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла 2024-05-04
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ
Top