x

Хоёр машин мөргөлдсөний улмаас такси барихаар зогсож байсан гурван эмэгтэй гэмтжээ

Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд 2022 оны Гуравдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан.

Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд, Тоёота приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Мерседес бенз маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрсэн.

Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн гурван иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч эмэгтэйчүүд 20-30 орчим насных бөгөөд нэг нь гар, нөгөө нь тархиндаа гэмтэл авсан, мөн хоёр удаагийн хүнд хагалгаанд орсон гэсэн юм. Мөн гурав дахь эмэгтэй ил харагдах шарх гэмтэлгүй боловч, зовиур ихтэй шокын байдалтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 2 цаг 1 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 2 цаг 7 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 4 цаг 0 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 4 цаг 6 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 4 цаг 19 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 5 цаг 12 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 5 цаг 31 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 5 цаг 39 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 20 цаг 58 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 21 цаг 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 21 цаг 58 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 22 цаг 30 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 22 цаг 50 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 23 цаг 12 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 23 цаг 13 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 23 цаг 15 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 23 цаг 48 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 23 цаг 49 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 23 цаг 52 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 23 цаг 54 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top