Өнгөрсөн шөнө Шонхор тауэрын эсрэг талд UB mart худалдааны төвийн гадаа такси барих гээд зогсож байсан гурван эмэгтэйг замаас гарч мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарлаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргүүлсөн гурван эмэгтэй ГССҮТ рүү хүргэгдсэн бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж.
Хохирогч эмэгтэйчүүд 20-30 орчим насных бөгөөд нэгнийх нь гар, нөгөө эмэгтэй тархиндаа гэмтэл авсан бол гурав дахь эмэгтэй ил харагдах шарх гэмтэлгүй боловч, зовиур ихтэй шокын байдалтай байна. Мөн хоёр удаагийн хүнд хагалгаанд орсон гэлээ.
Мөн тухайн иргэдэд хүнд хохирол учруулсан жолооч согтуу биш, эрүүл байсан гэв.
Тээврийн цагдаагийн албанаас тус ослын хэргийг шалгаж байна.