x

Б.Болор-Эрдэнээс хариуцлагагүй худал мэдэгдэлдээ залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "e-Mongolia"-гийн фэйсбүүк хуудас хакердуулсан асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг "яам" болтол нь томруулсан Б.Болор-Эрдэнийг чадваргүй хэмээн иргэд бухимдаж байна. Хэдхэн сарын өмнө Монгол улсын 2.3 сая иргэдийн мэдээлэл цахим хар зах дээр зарагдаж байсан. Энэ асуудал тэгэс гээд дарагдсан. 

Харин Цахим хөгжлийн яамнаас "e-Mongolia"-гийн фэйсбүүк хуудас алдагдсан талаар "Энэ халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн Фeйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд "e-Mongolia" системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний бусад платформууд халдлагад өртөөгүй хэвийн ажиллаж байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Мэдээж энэ асуудал зүгээр нэг "мэдэгдэл" гаргаад өнгөрөх зүйл биш. Гэтэл Цахим хөгжлийн яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ буюу Обуна дахин асуудалд ороод байна. 

Тодруулбал, "e-Mongolia" системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг хэмээн худал мэдээлэл өгчээ. 

Энэ талаар “Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ-аас мэдэгдэл гаргасан байна. 


“Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ нь цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн бус байгууллага бөгөөд Монгол Улс дахь цахим аюулгүй байдлын чадавхыг сайжруулах зорилготойгоор ажиллаж ирсэн.

2021 оны 12 сарын 10-ны өдөр, тухайн үеийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ zarig.mn /https://zarig.mn/uhf/ сайтад өгсөн ярилцлагадаа "e-Mongolia" системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг хэмээн худал мэдээлэл өгсөн байна.

MNCERT/CC нь гишүүдийнхээ гишүүнчлэлийн төлбөрөөр санхүүждэг бөгөөд байгуулагдсан цагаасаа төрийн ямар нэг байгууллагаас санхүүжиж, төлбөр авч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгээ үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ялангуяа e-Mongolia системтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд энэхүү системийн аюулгүй байдалд ямар ч хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ таныг дээрх хариуцлагагүй мэдэгдлээ яаралтай залруулж, уучлалт гуйхыг шаардаж байна.

“ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ УДИРДЛАГЫН ТӨВ”

(MNCERT/CC) ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 21 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 27 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 29 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 50 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 50 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 51 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 52 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 53 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 15 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 17 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 19 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 21 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 22 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 38 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 41 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 42 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top