x

Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина

“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна.

Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс уригдан оролцлоо.

Хотын дарга Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгааг мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлд 120  сая мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах болсныг хэлэхэд таатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он хүртэл ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12.948 га газарт 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хот төрөөс гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодитой тооцоолол хийж, өнөө цагийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг үр дүнтэй хэрэглэн, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлан ажиллах болно. Энэ хүрээнд ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэрэг ажлыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллана.

Мөн мод ургуулсан сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол орны нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртөөд байгааг дурдаад, усны нөөцийг хамгалаах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгосон юм. Мөн тэрээр үргэлжлүүлэн “Энэхүү хөдөлгөөнийг баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, иргэд дэмжиж, мод тарих аянд идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Нийслэл хотын хэмжээнд мод тарих хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, цаашид өрнүүлэх хөдөлгөөний талаар өнөөдөр хэлэлцэж байна. Аймгууд тус бүрдээ зөвлөгөөн зохион байгуулсан. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгснийг энд дурдъя. Эко систем, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн манай улсын бус, бүс нутгийн, цаашлаад дэлхий нийтийн асуудал. Тиймээс дэлхий нийтийг хамарсан их аянд нийслэлчүүд та бүхэн нэгдэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье” гэв.

Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ хувийг ой сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр талбай ногддог бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоог багадаа есөн ам метрт хүргэхийг зөвлөж буй. Тиймээс манай хотын хувьд дэлхийн улс орнуудын туршлагаас суралцан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх боломжтойг зөвлөгөөний үеэр хөндсөн. Австрали Улс 20 сая мод тарьж ургуулсан туршлагадаа тулгуурлан Монгол Улсын нэгэн адил нэг тэрбум мод тарьж ургуулахаа амласан бол Непал Улс мод тарих хөдөлгөөнөө ядуурлыг бууруулах аянтай нэгтгэн зохион байгуулжээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр мод тарих нь иргэдэд амьжиргааны эх үүсвэр төдийгүй ажлын байр бий болгох, цаашлаад бизнес болгон өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг дурдсан.

Зөвлөгөөний индрээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Ногоон хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Төр иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь юм. Иймд ойн стратегийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран эхлүүлээд байна. Ойрын хугацаанд энэхүү стратеги тодорхой болно. Нийслэлд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж буй иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох зэрэг системийг бий болгох хэрэгтэй.

Хотын дарга Д.Сумъяабазар захирамж гарган, паркийн газрыг чөлөөлснийг иргэд маш тааламжтай хүлээж авч байгаа. Паркийн газрыг ногоон байгууламжаар үлдээх хэрэгтэй. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдийн аятай тухтай амьдрах орчныг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой” гэсэн юм.

“Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 21 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 27 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 29 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 49 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 50 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 51 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 52 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 53 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 15 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 17 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 19 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 21 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 22 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 38 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 41 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 42 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top