x

Д.Ганбаатар: Морин тойруулгын талбай барих гэж байхад талбайг нь газрын наймаачид булаацалдаад байх юм

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Монголд морин тойруулгын хүрээлэн барих гэж буйгаа олон жилийн өмнө хэлж байв. Тэрээр өөрийн цахим хуудаснаа дараах хүсэлтийг бичжээ.

Тэрээр “Монголчууддаа морин тойруулга барьж өгөх гээд олон жилийн турш олон тэрбум төгрөг зарцуулаад явж байна. Сүүлийн араваад жил газрынх нь эрхийг цуцалж хаяад, нэг бол зогсоолыг нь бусдад өгчихөөр үнэхээр амаргүй байна. Энэ бол зөвхөн уяачдын асуудал биш ээ. Морьтон Монголчуудаа морин тойруулгатай болгож, Улаанбаатарчууд, хүүхэд залуусаа очиж цагаа өнгөрөөдөг нэг сайхан газартай болгох гэж хичээж байгаа юмсан. Морин тойруулга бол олон нийтийн газар шүү дээ. Зогсоолгүй морин тойруулга байна гээд төсөөлөөд үз дээ.

Өнгөрсөн хавар хотын дарга Д.Сумъяабазар, газрын албаны болон бусад дарга нартай уулзхад “Энэ газарт барилга барилгүй, морин тойруулгын ажил эхлээд явж байгаа нь сайн байна аа. Зөвшөөрөлгүй, хууль бусаар алдагдсан газрыг нь хууль журмынх нь дагуу буцаан олгоно” гэж хэлсэн. Сүүлийн хоногуудад газрын наймаачид энэ газар дээр барилга барих гэж улайрч байна. Яах ёстой юм бэ. Нэг бол олон нийтийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрууд руу дайрдаг, эсвэл сонгодог морин уралдааныг хөгжүүлэх, цаашлаад аялал жуулчлалын салбарт асар чухал нөлөөтэй энэ морин тойруулгад хөрөнгө, сэтгэлээ гаргаад явсаар байхад дайрсаар л байх юм аа. Энэ олон газрын наймаачидтай байнга ингэж маргах хэцүү байна. Хууль журмынх нь дагуу зогсоолын газрын эрхийг сэргээлгэмээр байна. Яасан дээр вэ. Та бүхэн зөвлөөч” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 13 цаг 45 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 14 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 16 цаг 22 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 16 цаг 26 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 17 цаг 53 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 17 цаг 55 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 18 цаг 28 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 19 цаг 56 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 21 цаг 28 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 21 цаг 44 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 22 цаг 7 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 22 цаг 12 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 22 цаг 17 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 22 цаг 37 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 22 цаг 53 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 23 цаг 6 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 23 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Уржигдар 17 цаг 10 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,...
Top