x

READAHOLIC: Номын тэмдэглэлээ хөтөх дэвтэртэй боллоо

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, “Readaholic” дэвтрийн санаачлагч Д.Тунгалагтамиртай ярилцлаа.

-Юуны түрүүнд баяр хүргэе. Шинэ төслөө зах зээлд гаргасан сэтгэгдлээ хуваалцана уу?

-Маш их баярлалаа. Бидний анхны бүтээл учир сэтгэгдэл маш өндөр байгаа. Анх дэвтрийнхээ төслөө найзтайгаа хамт биччихээд загварын ерөнхий санаагаа гаргуулаад харахад санаа маань амилаад бодит болоход нэг алхам ойртож байгаа нь мэдрэгдээд, урам зориг орсон. Тэмдэглэлийн дэвтрээ Шанхайд хэвлүүлээд Монголд иртэл урт замыг туулж удаан хүлээсэн. Номтой холбоотой ямар нэгэн зүйл хийхийг үргэлж бодож явсан найзын чин хүсэл минийхтэй зам нийлж мундаг криатив найзын гэр бүлийн уран сэтгэмжээр ийнхүү бодит боллоо. Дэвтрийг санаачлагч найз маань Шанхайд докторт суралцаж байгаа мундаг мэс засалч Б.Оюунгэрэл гэдэг охин байгаа. Харин криатив дизайныг Н.Хөдөлмөр, Б.Анхбаяр найзууд маань гаргасан. Гар сэтгэл нийлсэн сайхан баг Readaholic номын тэмдэглэл хөтлөх дэвтэр дээр ажилласан.

-Санаагаа хэрхэн олсон бэ?

-Bookloversinmongolia гэдэг инстаграм хуудас хөтөлдөг найз маань анх хамтдаа номтой холбоотой дэвтэр гаргах тухай санаа гаргаж байсан юм. Завгүй гэсэн нэрийдлээр удаа дараа хойшлуулаад байсан. Эцэст нь цаг гаргаад заавал хийе гэж зориглоод энэ оны эхэнд төлөвлөгөөндөө орсон. Манай найз ном унших дуртай хүмүүсийг сэдэлжүүлж, хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгдөг пэйжийг ажиллуулаад нэлээд удаж байгаа. Харин би байгууллагынхаа Номын клубыг 2018 оноос хойш удирдаад идэвхтэй уншигч болоод байсан юм. Тэр үеэс л гоё ном зохиол бичих юмсан, ном орчуулах юмсан гэдэг хүсэл мөрөөдөлд автсан ч огт тууштай бичихгүй байсаар л байсан. Бага багаар бичээд байвал жилийн дотор тэмдэглэлүүдээ нэгтгэвэл өөрийн гэсэн мини номтой болох юм шиг санагдсан. Нэг хэсэг google doc дээр найзтайгаа дундаа хэн хэн нь ороод бичих боломжтой фолдер үүсгээд бичиж үзсэн гэхдээ тууштай бичээгүй, би дундаас нь орхисон. Гоё гоё дэвтрүүд гадуур зөндөө зарагддаг ч яг номын тэмдэглэл хөтлөхөд зориулсан тусдаа дэвтэр Монголд төдийгүй гадаадад төдийлөн байгаагүй учир номын хорхойтой хүмүүст зориулсан дэвтэр байж болох юм гэдэг санаа төрсөн байсан. Ингээд л нийтлэг зүйл маань бид хоёрыг өнөөдөр Readaholic дэвтрээрээ та бүхэнтэй уулзахад хүргэж байна.

-Ач холбогдол юу вэ?

-Хамгийн чухал ач холбогдол гэвэл зүгээр нэг ном уншаад өнгөрөх биш номоос өөрт хэрэгтэй бүхнийг авч үлдэхэд туслах юм. Номын мөр бүрт магад бидний аж амьдрал, оюун ухаан, оршин буйд маань хэрэгтэй зүйлс агуулагдаж цаашлаад бидний үзэл бодол хийгээд амьдралыг ч сайхнаар өөрчлөхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор хүн бүр уншсан бүхнээсээ хэрэгтэйг нь шингээн авдаг байгаасай гэж хүссэн. Үүнээс гадна бичгийн чадвараа, ялангуяа одоо үед хамгийн их хэрэгтэй байгаа ур чадварууд (soft skills) болох криатив болоод критикал сэтгэлгээгээ тэмдэглэл хөтлөн улам төгөлдөржүүлэхэд Readaholic дэвтэр маань туслах юм. Уншсан зүйлээ цэгцтэй, системтэйгээр буулгахад тодорхой хэмжээний дадал хэрэгтэй байдаг тул энэ дэвтрээрээ дамжуулан хэрэгтэй ур чадварт суулгах ач холбогдолтой. Магад над шиг ном бичих нууцхан хүсэлтэй залуус байгаа байх, тэдэнд зорилгодоо хүрэхэд нь нэг алхам ойртуулах ач холбогдолтой гэж хэлж болох байх. Нэрлээд холбовол ач холбогдол ихтэй, хуудас бүрт нь сэтгэл шингэсэн, чанар ханхалсан сайхан дэвтэр болсон гээд бүтээлээ багахан магтъя.

-Дэвтэрт юу юу багтсан бэ?

-Дэвтрийг нээмэгц ерөнхий агуулга хийгээд хэрхэн үр дүнтэй хөтлөх тухай товч мэдээлэл бий. Тухайн жилд уншихаар төлөвлөсөн, төлөвлөж буй эсхүл уншсан номыг хоёр нүүрэнд шууд харах, тэмдэглэх боломжтой нүүр эхэн хэсэгт байгаа. Өөрийн сэтгэгдэл, дүгнэлт бичихэд зориулж хангалттай олон хуудсуудыг гаргаж өгсөн. Үе үе гарч ирэх сонирхолтой даалгаврууд, унших техникээ сайжруулах зөвлөгөө, мэдээлэл ч мөн орсон тул таныг уйдаахгүй юм.

-Насны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс хэрэглэвэл тохиромжтой вэ?

-Анх Bookloversinмongolia инста хуудсаас судалгаа хийхэд зорилтот бүлэг маань 20-40 насны залуус гарч ирж байсан. Яг дэвтэрээ борлуулаад эхэлтэл бүх насны хүмүүст тохиромжтой болж таарсан шүү. Зуны уншлагын даалгавраа бичих ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс эхлээд ном сонирхогч бүх насны хүмүүст хэрэгтэй чухал дэвтэр болсон.

-Цаашдын төлөвлөгөө?

-Цаашид дэвтрийг олон зориулалттайгаар илүү олон төрлийг өнгөний сонголттойгоор гаргахаар төлөвлөөд байгаа. Мөн Азийн зах зээлд, ханзаар бичдэг хүмүүс зориулсан хувилбарыг ч мөн төсөөлж байна. Дэвтрийн хэрэглээ улам л бидний уран сэтгэмжийг сориод байгаа. Тийм болохоор хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцсэн сайхан бүтээлүүд гаргана аа.

No description available.

Биднийг @Bookloversinmongolia гэж хайгаад инстаграм болон фэйсбүүк дээр дагаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 55 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 45 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 53 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 1 цаг 58 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 1 цаг 59 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 2 цаг 0 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 2 цаг 5 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 2 цаг 10 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 2 цаг 14 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 2 цаг 15 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цаг 15 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 22 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 30 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 32 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 56 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 57 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 4 цаг 2 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 4 цаг 3 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 4 цаг 7 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 4 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top