x

Австралид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүүхэд нэгдлээ

Австралийн мянга мянган хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг уриалан эсэргүүцлийн жагсаалд оролцохоор сургуулиасаа гарч байна.

Улс орон даяар зохион байгуулагдах Цаг уурын төлөөх сургуулийн жагсаал цуглаанд 50,000 хүртэлх сурагч оролцох төлөвтэй байна.

Энэ бол цаг уурын хямралын эсрэг арга хэмжээ авахыг шаардаж буй залуучуудын хамгийн сүүлийн үеийн анхан шатны аян юм.

Австрали утаа ялгаруулалтандаа дорвитой том зорилт дэвшүүлээгүй гэсэн шүүмжлэл хүлээж аваад удаж байгаа юм.

Түүнчлэн жагсагчид Австралид нүүрс, газрын тос, байгалийн хийн шинэ төслүүд, тэр дундаа маргаантай байгаа Адани уурхайг ашиглахгүй байхыг уриалж байна.

Энэтхэгийн Adani Enterprises компани Австралийн зарим хэсэгт эрчим хүчний нүүрсний шинэ уурхай ашиглаж байна гэсэн шүүмжлэлд өртжээ.

Эсэргүүцэгчид 2030 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлохыг хүсч байгаа бөгөөд чулуужсан түлшийг хэрэглээнээс халах төлөвлөгөөтэй байгаа юм.

Сиднейгийн жагсаалд оролцож буй 17 настай Дэвид Сориано ирээдүйн талаар санаа зовж байгаагаа илэрхийлж, засгийн газраас залуучуудын хөдөлгөөнийг "тооцоотой хүн шиг" харахыг хүсч байна гэж ВВС-д ярьжээ.

Тэрээр "Бид айж, санаа зовж байна. Бидний хойч үе, тэр ч байтугай бидний үеийнхэнд ирээдүй гэж ирэхгүй байх вий гэдэгт бид эргэлзэж байна" гэжээ.

Мөн тэрээр өөрийн амьдардаг Баруун Сидней хотод хэт халалт нэмэгдэж, агаарын чанар муу байгааг мэдэрч байна гэсэн юм.

"Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас илүү хүчтэй хар салхи шуурга үүсж, урьдчилан таамаглах аргагүй хурдтай байгаа нь айлгаж байна. Засгийн газар бидний дуу хоолойг сонсох байх гэж найдаж байна" гэв.

Австралийн цаг уурын талаар баримтлах бодлого

Ерөнхий сайд Скотт Моррисон цаг уурын бодлого болон утааг бууруулах ажлыг эрчимжүүлэх олон улсын шахалтын улмаас байнгын шүүмжлэлд өртөж байгаа.

Өнгөрсөн сард болсон дэлхийн цаг уурын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхий сайд Моррисон нүүрстөрөгчийн ялгаруулах зорилтыг илүү ихээр тогтоох уриалгыг эсэргүүцсэн бол бусад томоохон улс орнууд бууруулахыг амлаж байв.

Ерөнхий сайд Моррисон дээд хэмжээний уулзалтын үеэр "Ирээдүйн үеийнхэн, бидэнд амласныхаа төлөө бус, харин өгсөн зүйлийн төлөө талархах болно" гэж хэлсэн юм.

Австрали нь нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулдаг орны нэг юм.

Шинжлэх ухаан, цаг уурын агентлагуудын мэдээлснээр 1910 онд үндэсний дээд амжилт тогтоосноос хойш тус улс дунджаар 1.4 цельсээр дулаарсан байна.

Энэ нь цаг агаарын эрс тэс үзэгдэл, түүний дотор ойн түймэр нэмэгдэхэд хүргэсэн байна.

Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнд технологид анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн юм.

Энэ нь хийн түлшээр дамждаг шилжилтийн үе шатыг ихэд түшиглэж байгаа бөгөөд энэ долоо хоногт Шинэ Өмнөд Уэльсэд 600 сая долларын (465 сая Австрали доллар) хийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа зарласан байна.

Шүүмжлэгчид Австрали нь түлшний асуудалд тийм их анхаарал хандуулах ёсгүй, харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт илүү их хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үзэж байна.

"Энгийнээр хэлбэл, Австралид хий нь эдийн засгийн хувьд ямар ч утгагүй болно... дэлхийн бусад улсууд утааг багасгаж байгаа энэ үед утааг нэмэгдүүлж, ажлын байр маш цөөхөн бий болгож байна" гэж Уур амьсгалын зөвлөлийн эдийн засагч Никки Хутли хэллээ.

Олон улсын эрчим хүчний агентлагаас 2050 он гэхэд утаа ялгаруулах цэвэр түвшинд хүрэхийн тулд газрын тос, байгалийн хийн шинэ ордыг ашиглах шаардлагагүй гэж зөвлөсөнтэй холбогдуулан шинэ үйлдвэр байгуулахгүй тухай мэдэгдэл хийжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 19 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 22 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 39 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 54 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 13 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top