x

"Хорин жил ерөнхий сайдын хэмжээнд зүтгэсэн ч сэнтийд нь залраагүй эмэгтэй"

200 мянган хүн амтай Номхон далайн арлын жижиг улс орон анхны эмэгтэй ерөнхий сайдаа хүлээн авах гэж байна.

Даваа гаригт Самоагийн Дээд шүүх Наоми Мата'афагийн Дөрөвдүгээр сард болсон сонгуульд ялсан ялалтыг эцэслэн баталжээ. Ингэснээр олон долоо хоног үргэлжилсэн улс төрийн мухардал арилж, дахин сонгууль явуулахыг болиуллаа.

Тэрээр 1998 оноос хойш улс орныг удирдаж буй дэлхийн хоёр дахь хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Туйлаепа Сайлеле Малиелегаойг суудлаас буулгаж чаджээ.

Ажиглагчид энэхүү доргилтыг Самоагийн ардчилал “насанд хүрлээ” гэж тодорхойлов.

Ардчилсан сонгууль нь Самоад цоо шинэ зүйл биш боловч дэлхий нийтийн анхаарлыг татсан ховор тохиолдол юм.

Өмнө нь Засгийн эрхийг ганцхан нам атгаж байсан аж. 

Хүний эрхийг хамгаалах намын Тулилаепа Сайлеле Малиелегаои бол дэлхийн хамгийн удаан ажилласан хоёр дахь ерөнхий сайд юм.

Гэхдээ тэдний энэ систем өнгөрсөн жил хагарч эхэлсэн бөгөөд үүний эхний шинж тэмдгүүд нь тус намын хэд хэдэн гишүүн өөрсдийн сөрөг хүчин болох Fa'atuatua i le Atua Samoa ua Tasi (FAST) намыг байгуулахаар шийдсэнээ зарласантай холбоотой ажээ.

Өнгөрсөн Нэгдүгээр сард FAST-ийн түрүүч болсон хэд хэдэн чухал улстөрчид Наоми Мата'афаг дагасан байна.

Ингээд түүний ерөнхий сайд болох нь цаг хугацааны асуудал болжээ. 1980-аад оны дунд үеэс улс төрийн хувьд идэвхтэй ажиллаж байсан 64 настай тэрээр ерөнхий сайдын албан тушаал хаших болсон бөгөөд тус бүс нутагт засгийн газрыг тэргүүлж буй хоёр дахь эмэгтэй байх болно.

"Самоагийн түүхэн үйл явдал"

"Наоми Мата'афаг бол хүчирхэг дүр юм. Хүмүүс түүнийг үргэлж хардаг байсан" гэж Самоагийн ажиглагч Сапер Майрон BBC-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Мөн тэрээр "Тэр маш зарчимч, олон хүнд алдагдсан ч энэ нь түүний нэр төр юм" гэсэн байна. 

Харин Австралийн үндэсний их сургуулийн Номхон далайн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Керрин Бейкер хэлэхдээ "Фиамег томилсон нь Самоагийн хувьд чухал үйл явдал боллоо. Тэр аль хэдийн Самоа дахь эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болж байсан, одоо тэр дахин нэг шилэн таазыг нэвтэллээ" гэжээ.

"Хааны цус ба шинэ эрч хүч"

Хатагтай Наоми Мата'афаг хааны удмаас гаралтай бөгөөд тус улсын анхны Ерөнхий сайдын охин юм.

Гэхдээ түүний улс төрийн амжилтанд өвлөн үлдээсэн өв уламжлалаас илүү олон зүйл бий. 

"Уламжлалт нөхцөлд тэрээр мужийн удирдлагатай эн тэнцүү эсвэл өндөр статустай, бусад цол тэмдгүүдийн дээр баттай байх ёстой. Самоад түүний статусыг хүндэтгэх ёс заншил, хүндэтгэл нь хатагтай Матаафаг голчлон Fiame цолоор нь дуудахыг шаардана" гэсэн байна. Fiame гэдэг нь шинэ ерөнхий сайд Наоми Мата'афагийн овгийн нэр юм. 

"Түүний статус, гэр бүлийн өв залгамжлал нь түүний очсон олон тосгон, бүлгүүдийн үүд хаалгыг нээж өгсөн байж магадгүй юм. Гэхдээ тэр иргэдтэй халуун дотно, найрсаг харьцаж чаддаг байсан. Хүмүүс өөрсдийн санаа зовж буй асуудлуудаа илүү өргөн хүрээнд, хуулийн төсөл, нийгмийн талаар нээлттээ, асууж ярилцаж байсан" гэлээ. 

Түүний сонгуулийн сурталчилгаа Самоагийн улс төрд цоо шинэ эрч хүч авчирчээ.

Тэрээр хүмүүсийг гэртээ урьж, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож, удалгүй улс төр хийж байснаас тэс өөр байдлаар сонгогчидтой шууд харьцах зорилгоор улс орноор аялж эхлэсэн байна. Энэ үйлдэл нь ч амжилттай болжээ.

Санал хураалтын өдөр Дөрөвдүгээр сард болоход тэр FAST-ийг урьд өмнө байгаагүй, гэнэтийн үр дүнд хүргэсэн байна.

Түүний нам одоогийн гол хүчин HRPP-тэй ижил түвшинд 25 суудал авчээ. 

Самоа нь УИХ-ын гишүүдийн 10 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн журамтай боловч энэ удаад сонгогдсон таван эмэгтэй гишүүн нийт 51 суудлын 9.8 хувийг л бүрдүүлсэн байна.

Шүүхийн олон тооны сорилтын дунд сонгуулийн хороо Дөрөвдүгээр сарын санал хураалтын дүнг хүчингүй болгож, Тавдугаар сарын 21-нд шинэ сонгууль зарлав.

Дахин санал хураалт болохоос ердөө тав хоногийн өмнө тус улсын Дээд шүүх шинэ эмэгтэй гишүүдийн суудал болон шинэ сонгуулийг хоёуланг нь явуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр Наоми Мата'афаг түүхэн амжилтанд хүрчээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 21 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 24 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 41 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 56 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 15 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top