Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүх байруудын халаалтыг хааж, зуны их болон урсгал засварын ажилдаа төлөвлөгөө графикийн дагуу орж байна.
Тус газар 2020-2021 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын 6 дүүргийн 2139 орон сууцны байрны 111031 өрхийн 365593 оршин суугчдыг дулааны эрчим хүчээр ханган ажиллажээ.