x

Монголын ард түмний сэтгэлийн хандивыг БНЭУ-ын Элчин сайдад хүлээлгэж өглөө

УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өчигдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синхгтэй уулзаж, Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ үеэр,

“БНЭУ-ын Засгийн газраас цар тахлын хүнд цаг үед анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг Оксфордын AstraZeneca вакциныг буцалтгүй тусламжаар Монгол Улсад олгосноор дархлаажуулалтын ажил эхлэх боломжтой болсон. Энэтхэг Улсын ард түмний сайхан сэтгэлд Монголчууд бид талархдаг. Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа ч өнөөдөр БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна. Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, тусламжийн аян өрнүүлж эхэлсэн. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” гээд Монгол Улсын Засгийн газраас Энэтхэг Улсад нэг сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг уламжлав.

#TogetherForIndia уриалгын хүрээнд манай улсад өрнөсөн хандивын аянд нийт 968 иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон УИХ-ын гишүүдээс 155,641,720 төгрөг цугларчээ.

Хоёр улсын хооронд 1955 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монгол, Энэтхэг хоёр улсын харилцааг одоогоос 3000 жилийн тэртээгээс эхтэй гэж түүхчид үздэг. Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, 2011 оноос хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрч БНЭУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад халдварын тоо өдөрт 400.000 давж, БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв саяхан “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 6 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 10 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 22 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 1 цаг 39 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 1 цаг 55 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 2 цаг 0 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 2 цаг 1 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 2 цаг 3 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 2 цаг 9 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 2 цаг 11 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 2 цаг 14 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 2 цаг 16 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 2 цаг 20 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 3 цаг 55 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 3 цаг 57 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 3 цаг 59 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 4 цаг 1 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 4 цаг 5 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top