x

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Тавдугаар сарын 13-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл Тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Мөнх тэнгэрийн бичиг-2020″ үзэсгэлэнг “Жэй Си Дэко Монгол” ХХК-тай хамтран автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан Тавдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд олон нийтэд толилуулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг оролцогчдод өргөмжлөл гардуулсныхаа үг хэллээ.

Тэрээр “Үсгийн урлагийн шилдгүүд, үндэсний бичиг үсгийн зүтгэлтнүүд, бичиг соёлдоо шамдан суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаа монгол бичигтэн сурагч багачууд Та бүхэнд Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол бичиг бол монгол хүн болж төрсөн, монголоороо бахархдаг хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв юм. Монгол бичигтээ дурлаж, өв соёлдоо шимтсэн Та бүхэн бол энэ үнэт өвөө хадгалан хамгаалж, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм үйлсийн эзэд билээ. Баяр хүргэе!

Миний бие өөрийн биеэр үлгэрлэн хожуу ч гэлээ үндэсний бичгээ сурч, сурсан мэдсэнээ түгээх, өгөхийн тулд хичээл болгон заасныг хүүхдүүд Та нар үзсэн байх гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад албан бичиг, гадаад иргэний шагналын батламж, Элчин сайдын итгэмжлэх жуух бичиг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарч буй урилга, талархал, өргөмжлөл, батламж гээд бүхий л баримт бичгүүд монгол үндэсний бичгээр бэлтгэгдэж, хос бичигтэйгээр батлагддаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн бол монгол бичгийн хүрээнийхний хүсэн хүлээдэг томоохон уламжлалт баяр болсон. Өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон үзэсгэлэн маань өнөө жил Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Улаанбаатарын гудамжны мэдээллийн байгууламжуудад дэлгэгдсэн байгаа нь нийслэл хотоо өв соёл, үндэсний агуулгаар чимж байна.

Өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн шилдгүүдэд уламжлал ёсоор шагналыг нь гардуулах боломж олдож, Та бүхэнтэй уулзсандаа миний бие туйлын баяртай байна. Үзэсгэлэнд оролцсон бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууд, эрдэмт багш нар, уран бүтээлчдэдээ бүгдэд нь дахин баярлалаа гэж хэлье.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсанд тань гүн талархал илэрхийлж, улам их амжилт ерөөе.

Мөнх тэнгэрийн дор монгол бичиг соёл түгээмэл болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв саяхан “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 6 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 10 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 22 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 1 цаг 39 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 1 цаг 55 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 1 цаг 59 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 2 цаг 1 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 2 цаг 3 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 2 цаг 9 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 2 цаг 11 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 2 цаг 14 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 2 цаг 16 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 2 цаг 20 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 3 цаг 55 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 3 цаг 57 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 3 цаг 59 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 4 цаг 0 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 4 цаг 5 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top