x

Еврейчүүдийн наадам "гашуудлын өдөр" болон хувирлаа

Өнгөрсөн баасан гарагт болсон Еврейчүүдийн наадмын үеэр 45 эрэгтэй олны хөлд дарагдан амь насаа алджээ. энэ олон хүн дунд бага насны хүүхдүүд мөн байсан байна. Израильд өнөөдөр үндэсний гашуудлын өдөр болж байна.

Израилийн хойд хэсэгт орших Мерон уулын ойролцоо орших Лаг Б'Омер шашны фестивалийн үеэр 150 орчим хүн хэт олон хүнтэй байсны улмаас хүмүүсийн хөлд дарагдаж, гэмтсэн байна.

Цугларалтад 100 орчим мянган еврейчүүд оролцжээ.

Хохирогчдыг бүгдийг нь тогтоосон бөгөөд тэдний дунд 12 өсвөр насны хүүхэд байжээ.

Олон нийтийн бүх барилгын тугуудыг хагас бөхийлгөн буулгаж, концерт, спортын арга хэмжээг түр хойшлуулав.

Еврей уламжлал ёсоор шива хэмээн алдаршсан долоо хоногийн турш үргэлжилдэг оршуулгын ёслолыг эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн зориулан хийж байна.

Нас барсан хүмүүсийг таних ажлыг Еврейчүүдийн амралтын өдөр буюу Хүндэтгэлийн өдрийг тэмдэглэхээр баасан гарагийн орой 24 цагийн турш түр зогсоосон. Бямба гаригаас эхлэн оршуулгыг үйл ажиллагаа эхэлжээ.

Тус арга хэмжээнд 36 настай Авигдор Хаут Мерон гэх эрхэм хоёр хүүгээ дагуулан ирсэн байна. Хүмүүсийн хүчтэй урсгалын голд хоёр хүүтэйгээ явж байсан үеэ тайлбарлахдаа тэрээр "Бидний эргэн тойрон, ардаас хүмүүсийн давалгаа түрээд ирсэн. Гурвуулаа унасан. 10 настай хүү маань хажууд унахдаа "Ааваа, би үхэж байна" гэж хэлсэн, гэхдээ тэсэж үлдсэн. Үүнийг би гайхамшиг хэмээн бодож байна" гэв.

Харин түүний хавирга хугарч, шагай нь мултарсан байна. Гэвч түүний 13 настай хүү Едидяа амиа алджээ. Авигдор Хаут Мероны хүүг Тель-Авивын ойролцоох Бней Брак хотод биеийг нь чулуун хавтан дээр хэвтүүлж "Би чиний биеийн өчүүхэн хэсгийг ч гэсэн сурч боловсрох, ариун чин бишрэлтэй байгаасай гэж хүсч байсан" хэмээн шивнэжээ. 

Бямба гаригт дор хаяж 20 хүн эмнэлэгт хэвтсэн хэвээр байгаа гэж Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа бөгөөд тэдний олонх нь хүндэвтэр, хүнд байдалтай байна.

Маген Дэвид Адомын аврах агентлагийн мэдээлснээр 2200 гаруй хүн шархадсан хүмүүст туслахын тулд цусаа хандивласны дотор Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху байгаа гэнэ. 

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 20 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 23 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 40 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 55 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 14 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top