x

Вакцины нийлүүлэлтээ хоцроосон тул Европын холбоо АстраЗенекаг шүүхэд өгнө

Европын холбоо вакцин үйлдвэрлэгч AstraZeneca-ийн эсрэг хэрэг үүсгэхэд бэлэн болж байна гэж ЕХ-ны зургаан дипломат мэдэгдэв.

AstraZeneca Европын Холбоонд анх удаа тооцоолсон тунгийн тоог илгээж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч ЕХ-ны уурыг хүргэсэн байна. Эхний улирлын эцэс гэхэд тус компани ЕХ-ны гэрээнд амласан 100 сая тунгаас ердөө 30 сая тунг нийлүүлсэн байна. Энэ хомсдол нь ЕХ-ны улс орнуудад вакцинжуулах кампанит ажилд ихээхэн саад учруулч байгаа юм.

Тус компани ЕХ-ны гэрээнд баталгаажуулсан 300 сая тунг бүхэлд нь хүргэх ёстой байсан бол энэ оны хоёрдугаар улирлын эцэс гэхэд ойролцоогоор 70 сая тунг хүргэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн лхагва гаригт ЕХ-ны Элчин сайд нарын уулзалтын үеэр Комисс энэ асуудлыг хөндөж, Европын холбооны орнуудын дийлэнх нь тус компанид коронавирусийн эсрэг вакцины тунг үлэмж хэмжээгээр дутуу хүргэсэн гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргахыг дэмжиж байгаагаа мэдэгдэв. 

Гэсэн хэдий ч Герман, Франц зэрэг 5-6 улсууд AstraZeneca-ийн эсрэг шүүхэд хандах асуудалд санаа зовж, эсрэг байр суурьтай байгаа гэж хэд хэдэн дипломат мөн мэдэгджээ. Сэтгэл түгшээж байгаа нэг зүйл бол нэг дипломатчийн тайлбарласнаар ЕХ илүү их тунгаар энэ вакцин үйлдвэрлэгчийн вакциныг хэрэглэсэн гэсэн баталгаа шүүхэд өгөхгүй гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр "AstraZeneca-н үйлдвэрт вакцин байхгүй гэж хэлвэл бид практик утгаараа юу хийж чадах вэ. Зарим улс орнууд үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт итгэлгүй байна" гэж үзэж буй дипломатч мөн байна.  

Цаашилбал, зарим элчин сайдууд шүүхэд хандах нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг бууруулж, энэ нь AstraZeneca-ийн дүр төрхийг сэвтээх болно гэж анхааруулав. 

Евродын комисс нийлүүлэлтийн хомсдолоос болж вакцин үйлдвэрлэгч рүү цохилт өгөхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ COVID-19-ийн эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ авахад тус компани бас шаардлагатай байна гэжээ.

Зарим дипломат ажилтнуудын хэлж байгаагаар Комисс ЕХ-ны орнуудад ийм алхам хийх хууль эрх зүйн үндэслэлээ нарийвчлан тайлбарлаагүй байгаа тул хурлын үеэр хүчтэй маргаан гарсан байна. Нэг дипломатч шүүхэд компани нь ЕХ-ны урьдчилсан худалдан авалтын гэрээнд заасан нийлүүлэлтийн хуваарийг биелүүлээгүй асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн бол нөгөө нь AstraZeneca ЕХ-ны гэрээнд заасан тунг заавал өгөх ёстой гэсэн юм.

Зарим улс орнуудад маргаантай байгаа өөр нэг асуудал бол энэ асуудал нь зөвхөн гэрээний бус улс төрийн шинжтэй байгаа тул гишүүн орнууд Комиссоос компаниудтай хийх хэлэлцээрт илүү их анхаарал хандуулхыг шаардсан байна.

Б.Бүжлхамаа

www.politico.eu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.36)
    зомби тахалын эсрэг вакцин гаргаж авахад буруудахгүй
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 18 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 21 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 38 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 53 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 12 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top