x

Говь тал хээрийн нутгаар хуурай салхитай байна

Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 17 хэм дулаан байна.

Өнөөдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх  нутгаар  түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс  2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын аж ахуйн нэгжүүд 162 мянган тонн мах экспортлох боломжтой байна 1 цаг 15 мин АНУ “Minuteman III” тив алгасагч баллистик пуужинг туршлаа 1 цаг 19 мин Трампын засаг захиргаа агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав 1 цаг 20 мин Угаарын хий мэдрэгч дуугарвал агаар сэлгэх нь хамгийн түрүүнд хийх алхам 1 цаг 22 мин Дубайн гэрээнд суурилсан менежментийн гэрээг зогсоохыг “Рио Тинто”-оос шаардсан 1 цаг 33 мин С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дараагийн хямрал руу л хөтөлнө 1 цаг 42 мин Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжихөөр байна 1 цаг 48 мин Чехэд амьдарч буй монгол иргэд жолооны үнэмлэхээ солиулах шаардлагатай болжээ 1 цаг 52 мин Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийнэ 1 цаг 54 мин “TMK” компанийн Монгол дахь хийн олборлолт дээд үзүүлэлтэд хүрчээ 1 цаг 55 мин Сэрэмжлүүлэг: Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга болно 2 цаг 0 мин Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 17 цаг 16 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 17 цаг 17 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 17 цаг 19 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 17 цаг 20 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 17 цаг 24 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 17 цаг 25 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 19 цаг 32 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 19 цаг 41 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 19 цаг 43 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top