x

Хүүхдийнхээ нэр барьж төсвөөс хулгайлах нь тэрбумтан гэр бүлийн ёс суртахуун мөн үү?

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханын хүү А.Эрдэнэхүслэн Англи улсад Бристолийн их сургуульд суралцахаар Боловролын зээлийн сангаас 77 сая төгрөгийн /27166.0 ам доллар/ зээл авсан тухай мэдээлэл сүүлийн хоёр өдөр олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн гол хэлэлцүүлэг болж байна. Жирийн иргэдийн хүүхдэд олддоггүй хөнгөлөлттэй зээлийн боломжийг төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа Монголын хамгийн баян гэр бүлүүдийн нэг хууль журам зөрчиж хулгайлсан уу? Боловсролын зээлийн сангаас А.Эрдэнэхүслэнд олгосон боломж жирийн иргэдэд ч гэсэн нээлттэй байдаг уу? гэх асуулт.

Харин өчигдөр Шадар сайд С.Амарсайхан энэ асуултад өөрийн пэйж хуудсаар дамжуулан хариу өгчээ. Ингэхдээ түүний хүү өөрийн хичээл зүтгэлээр тус сургуульд тэнцэж, Боловсролын зээлийн сангаас зарласан шалгуурыг ханган тэтгэлэг авахаар болсон тухай, хүүгийнхээ сэтгэл зүтгэлийг хүндэтгэн саад хийж чадаагүй тухайгаа эцэг хүний "нулимс унагам" түүх бичжээ. Мөн цар тахлын үед хариуцлагатай албан тушаал хашиж буй хүний хувьд ард иргэдээ бухимдуулан талцуулахгүйн тулд хүүгийнхээ сургалтын төлбөрийг Сургалтын төрийн санд буцаан олгож, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.

Хөтөлбөрөөс татгалзана гэдэг нь Бристолын их сургуулиас татгалзаж буй хэрэг биш л дээ. Зээлийн хөтөлбөрөөс татгалзаж, хувиасаа төлбөрөө төлөхөөр боллоо л гэж байгаа юм. 

Гэвч энд нэг алдаа байна. Учир нь Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн 2003 онд төрсөн, одоо 18 настай. Бристолийн их сургуулийн бакалаврын сургалтад хамрагдахаар сургалтын зээлийг 2021 онд авсан. Харин үүнээс нэг жилийн өмнө буюу 2020 онд Засгийн газар зээлийн журамд өөрчлөлт оруулж, бакалаврын сургалтад зээл олгохыг зогсоосон, зөвхөн магистр, докторын сургалтанд зээл олгохоор болсон байна.

Өөрөөр хэлбэл, А.Эрдэнэхүслэнд сургалтын төлбөрийн зээл олгосон нь зээлийн журмыг зөрчсөн буюу олгох ёсгүй зээлийг олгосон байхад Шадар сайд С.Амарсайханы нөлөө ороогүй гэж хэлэх боломжгүй юм.

Тийм байхад яаж "Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд Боловсролын зээлийн нөхцөл болзлыг хангасан" гэж хэлж чадаж байна аа. А.Эрдэнэхүслэн Бристолийн их сургуульд өөрийн хичээл зүтгэлээр тэнцсэн байх нэг хэрэг. Харин Боловсролын зээлийн сангаас тавьж байгаа бас шалгуур өөр хэрэг.

Тийм байхад Монголын хамгийн баян гэр бүлүүдийн нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс төлүүлээд түмний хэл амны бай болгож байгаа нь харин ч тэр хичээл зүтгэлийг нь шунал хүсэл, сувдаг сэтгэлээрээ гутаасан хэрэг болсон биш үү? Эсвэл хулгайчийн хүүхэд ч гэсэн хулгайч л байх ёстой гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг үү? 

Хоёрдугаарт, Төрөөс санхүүждэг сангуудаас төрийн албан тушаалтан, түүний хамааралтай этгээд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл хүртэх эрхгүй тухай Сонирхлын зөрчлийн тухай хуулийн зохицуулалт бий. Энэ шалтгаанаар ЖДҮХС-гаас зээл авсан маш олон гишүүн дээлээ нөмрөх шахсаныг та бид мэднэ. Тиймээс С.Амарсайхан сайд ч гэсэн энэ удаа Боловсролын зээлийн сангаас хулгай хийснийхээ төлөө уучлал гуйгаад, эсвэл зээлээ буцааж төлсөн төдийгөөр өнгөрөх ёс суртахууны эрхгүй.  

Б.Аялаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Мөнх (192.82.76.133)
    Амарсайханы бидний төлөө ажиллана гэж юу байхюм бэ. Хүүхэддэ тэтгэлэг авч өгөх, эхнэрээ тушаал дэвшүүлэх, газар луйвардах, улсын мөнгө идэх ... гэж л ажиллаж байгаа шүү дээ. Бид энэ Амарсайханаар л дутав гэж...
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (111.199.58.102)
    teneg hashaanii orkuud
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Татвар төлөгч (66.181.181.193)
    Зөв бичжээ.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.230)
    Дуугүй хүний доодох нь нойтоон гэж энэ л байх даа.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (150.129.142.31)
    Одоо болно Яасан их атаархал бэ Энэ хүнийг ажлыг зүгээр хийлгэ Гэр бүл үр хүүхдийг нь тайван байлгаж үз
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 13 цаг 43 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 14 цаг 37 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 16 цаг 20 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 16 цаг 24 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 17 цаг 51 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 17 цаг 53 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 18 цаг 26 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 19 цаг 54 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 21 цаг 26 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 21 цаг 42 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 22 цаг 5 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 22 цаг 10 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 22 цаг 15 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 22 цаг 35 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 22 цаг 51 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 23 цаг 4 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 23 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Уржигдар 17 цаг 10 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,...
Top