УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог сулруулж байгаа болон гадаадад гацсан, тусгай нислэгээр ирэх иргэдийн тусгаарлалтай холбоотой мэдээлэл өглөө.
Тодруулбал, шинэ вирус буюу мутацид орсон вирусийн гарсан бүсээс ирж буй иргэдийг 14, бусад орчноос ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлах аж.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Гадаадад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилнэ. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 нислэгээр татаж авна. Ирж байгаа иргэддээ гурван төрлийн тусгаарлах байрнаас сонголт хийх боломж бий болгосон. Гадаадаас ирсэн иргэдээ 10-14 хоног тусгаарлана. Шинэ вирус буюу мутацид орсон вирусийн бүсээс ирж буй иргэд 14, бусад аюулгүй орчноос ирж байгааг нь 10 хоног тусгаарлана.
Хоёрдугаар сарын 23-наас гэрээр тусгаарлаж, цахим эмчилгээ болон зөвлөгөө өгөх замаар иргэдийг аль болох гэрт нь тусгаарлах зохион байгуулалтыг эхэлж хийнэ.
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийлгэсэн гадаадын болон дотоодын иргэний гар утсанд аппликэйшн суулгана. Гэрт нь тусгаарлахдаа цахим технологиор хянаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
Гадаадаас иргэдээ татаж авахдаа 250 болон түүнээс дээш суудалтай агаарын хөлгөөр авна. Энэ хүрээнд иргэддээ тодорхой хэмжээний тийзийн хөнгөлөлт үзүүлнэ" гэлээ.