x

Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно

Ирэх дөрөвдүгээр сард Бээжинд айлчлахаар тохиролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг ирэх оны сүүлчээр төрийн айлчлал хийхийг урьсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ши Жиньпинтэй утсаар ярьсныхаа дараа тэрбээр ийнхүү хэлсэн байна. 

Сар орчмын өмнө Өмнөд Солонгост уулзсан Д.Трамп, Ши Жиньпин нар худалдаа, Украины дайн, фентанил, Тайваньтай холбоотой зэрэг олон асуудлыг хэлэлцсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч болон Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

“Хятадтай тогтоосон харилцаа маань маш бат бөх юм!” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Хоёр улс “тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан харилцааны эрчмээ хадгалж, зөв ​​чиглэлд урагшлах ёстой” гэж Хятадын төрийн мэдлийн агентлаг мэдээлжээ.

Удирдагчид энэ оны 10 дугаар сард Өмнөд Солонгосын Бусан хотод уулзаж, түүний дараа татварын талаар тохиролцоонд хүрсэн юм. Улмаар Америкийн тал фентанилтай холбоотойгоор тогтоосон татварын хэмжээг 20 хувиас хоёр дахин бууруулахаар шийдвэрлэсэн билээ. Хятадын бараа бүтээгдэхүүний тариф хэвээр байгаа бөгөөд дунджаар 50 хувиас доогуур байна.

“Түүнээс хойш Хятад, АНУ-ын харилцаа ерөнхийдөө тогтвортой болж, эерэг чиглэлээ хадгалсаар байгаа бөгөөд үүнийг хоёр улс төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна” гэж Хятадын мэдэгдэлд дурджээ.

Хожим нь АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдээд байснаа буцаан татсан бол Хятадын тал газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавих төлөвлөгөөгөө хойшлуулсан юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левиттийн мэдээлснээр, Ши Жиньпинтэй даваа гарагт хийсэн хэлэлцээ нэг орчим цаг үргэлжилсэн бөгөөд голчлон худалдааны асуудлыг хөндсөн байна. “Бид Хятадын талын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа, тэд ч мөн сэтгэл хангалуун байна” гэж тэрбээр хэлжээ.

Ши Жиньпин, Д.Трамп нар худалдааны асуудлаас гадна Украин, Тайванийн асуудлыг хөнджээ. Ши Жиньпин Д.Трампад хандан хэлэхдээ, Тайванийг “Хятадад эргүүлэн нэгтгэх” нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй нэг хэсэг гэсэн байна.  

БНХАУ нь Тайванийн бүрэн эрхт байдлын талаарх “стратегийн тодорхойгүй байдал”-ын улмаас АНУ-ын холбоотон Японтой дипломат маргаан үүсгээд байгаа юм. Энэ сарын эхээр Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгдэхдээ, Тайваньд хийсэн Хятадын аливаа халдлага нь Японыг цэргийн хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй гэсэн юм.

Гэсэн хэдий ч Д.Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан талаараа “Truth Social” сүлжээнд нийтлэхдээ Тайванийн талаар дурдаагүй байна. Японд суугаа АНУ-ын Элчин сайд Жорж Гласс өмнө нь Америкийн тал Токиог дэмжиж байгаа хэмээн мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 1 цаг 6 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 1 цаг 7 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 1 цаг 10 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 1 цаг 12 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 1 цаг 13 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 19 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 1 цаг 20 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 2 цаг 16 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 2 цаг 34 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 2 цаг 36 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 2 цаг 37 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 2 цаг 40 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 3 цаг 6 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 3 цаг 9 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 3 цаг 10 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 3 цаг 12 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 4 цаг 53 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 4 цаг 55 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 5 цаг 1 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 5 цаг 2 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top