x

Тээврийн хэрэгслийн 0001 УАР азын дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрсэн, гэхдээ зарагдаагүй

Өнөөдрөөс эхлэн Автотээврийн үндэсний төв “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй дуудлага худалдааг цахимаар зохион байгуулж байна. 

Тээврийн хэрэгслийн "азын" гэх тодотголтой улсын дугааруудыг ирэх Гуравдугаар сарын 11-нийг хүртэл өдөр бүр 20 дугаарыг дуудлагаар худалдаалах аж. 

Тэгвэл өнөөдрийн үдээс өмнөх дуудлага худалдаанд оруулсан 0001УАР улсын дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрсэн юм.

Энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж "Тухайн улсын дугаарыг 420 саяар зарагдсан гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд дуудлага худалдааны өссөн үнэ гэж хэлж болно. Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлж, ялсан иргэн мөнгөө өгсөн тохиолдолд зарагдсанд тооцно. Өнөөдөр иргэд үнийг хэт хөөрүүллээ. Цаашид үнийн хий хөөрөгдлөөс сэргийлэхэд ямар арга хэмжээ авах талаар ярилцаж байна" гэв.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50.000 төгрөг байх бөгөөд иргэд иргэд 50, 100, 300, 500 мянга болон 1 сая төгрөг гэсэн сонголттойгоор үнийн саналаа нэмэх юм.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлж, ялсан иргэн 24 цагийн дотор мөнгөө өгч, өөрийн эзэмшлийн авто машинд улсын дугаараа авах боломжтой. Харин мөнгөө төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаа хүчингүй болж, тухайн улсын дугаарыг дуудлага худалдаанд дахин оруулах юм байна.

Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хооронд үргэлжилнэ.

Дуудлага худалдааны цахим хаяг: transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50.000 төгрөг 

Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 7 цаг 34 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 цаг 30 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 8 цаг 32 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 8 цаг 33 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 34 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 8 цаг 35 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 8 цаг 57 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 9 цаг 2 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 11 цаг 2 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 11 цаг 7 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 11 цаг 9 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 11 цаг 10 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 12 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 13 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 15 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 13 цаг 11 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 13 цаг 12 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 13 цаг 15 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 13 цаг 18 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 13 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top