x

Ховд аймагт зорчсон иргэдээс коронавирус илэрсэн тул ойрын хавьтлуудын хамт нийслэл рүү зөөвөрлөж байна

Ховд аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Энэ тухай өнгөрөгч шөнө Ховд аймгийн онцгой комиссоос мэдээлэв.

УОК-ийн шийдвэрээр нийслэлд хөл хоригдсон орон нутгийн иргэдийг аймгууд руунэг удаа татан авах ажилагааг эхлүүлсэн бөгөөд Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан юм. Энэ өдөр таван автобусаар 206 иргэн Ховд аймаг руу зорчсон Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван хүний шинжилгээ эерэг гарсан байна. Тэдгээр иргэдийг тусгаарлаж, PCR-ийн шинжилгээ хийсний дараа хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. 

Уг иргэд энэ сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч, 25-нд автобусанд суусан шинжилгээ өгсний дараа 23, 24-нд Баянгол дүүргийн "Аянчин" зочид буудал, Хархорин захаар явсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд нийтийн байранд амьдардаг гэртээ очсон байх магадлалтай тухай АОК мэдээллээ.

Энэ дагуу Ховд аймгийн Засаг даргын захирамж гарч, Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Халдвартай болон хавьтагч иргэд /автобусны жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг  Дарви суманд тусгаарлалтад байлгасан бөгөөд өнөөдөр өглөө Дарви сумаас Жаргалант сумын нисэх онгоцны буудал руу тээвэрлэж, онгоцоор зөөвөрлөн Улаанбаатарт авчирч байна. Халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-д шилжүүлж, ойрын хавьтал буюу нэг автобусанд хамт зорчсон иргэдийг тусгаарлах байруудад ажиглалтад байлгах юм байна. 

Хот хооронд зорчиж буй иргэдээс халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хааж, аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.

Мөн Улаанбаатар хотоос ирж  гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт  тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 53 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 49 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 50 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 52 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 53 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 15 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 21 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 21 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 26 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 27 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 28 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 30 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 32 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 33 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 30 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 31 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 34 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 36 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top