x

Ховд аймагт зорчсон 2 иргэнээс коронавирус илэрч, хамт зорчсон хүмүүстэй нь нийслэл рүү зөөвөрлөхөөр болов

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод хөл хоригдоод байгаа орон нутгийн иргэдийг харьяа аймгууд руу нэг удаагийн татан авалт хийхээр шийдвэрлэсний дагуу орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээгээд байгаа билээ.   

Өчигдөр буюу 2021.01.26-нд Ховд аймаг руу зорчсон 206 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр иргэний хариу эерэг гарсан тухай өчигдөр мэдээлэгдсэн билээ. Уг хоёр иргэнээс авсан PCR шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тухай Аймгийн онцгой комиссоос дөнгөж сая мэдээллээ.

АОК хуралдаж, ЭМЯ-тай зөвшилцсөний эцэст халдвар авсан хоёр иргэнийг ойрын хавьтал буюу автобусанд хамт зорчсон 38 иргэний хамт өнөөдөр /өглөөний 08.00 цагт/ нийслэл рүү онгоцоор зөөвөрлөхөөр шийдвэрлэсэн байна. Мөн "Халдвар авсан иргэд болон хамт зорчсон ойрын хавьтлын хүмүүсийг аймаг руу нэвтрүүлээгүй, аймгаас гадна тусгаарласан учраас Ховд аймаг ногоон бүс хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдлээ.

Халдвар батлагдсан хоёр иргэний хувьд орон нутаг руу зорчиж байгаа бусад иргэдийн адил PCR  шинжилгээ өгч бүртгүүлсэн авч, тэдний явсан маршрутыг шалгахад шинжилгээ өгсний дараа буюу 23, 24-ний өдөр Аянчин зочид буудал, Хархорин захаар явсан. Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд нийтийн байранд оршин суудаг тул ямар нөхцөлд халдвар авсныг тодорхойлох боломжгүй байна гэв.   

Халдвар авсан хоёр иргэний биеийн байдал хэвийн байгаа боловч хамт зорчсон 74 настай эмэгтэйн бие тааруу, суурь өвчлөлтэй, эмчилгээ авах шаардлагатай байгаа аж.Тэднийг Улаанбаатарт ирсний дараа халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, хамт зорчсон ойрын хавьтлын 38 хүнийг тусгаарлах байруудад шилжүүлэн ажиглалтад байлгах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 53 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 49 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 50 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 52 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 53 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 16 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 21 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 21 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 26 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 28 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 29 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 31 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 32 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 34 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 30 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 31 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 34 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 37 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top