Өнгөрсөн өдрийн орой 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа.
Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник хэрэгслээр өнөөдөр өглөөний 05:00 цагаас эхлэн хотын гол болон алслагдсан зам, гэр хорооллын дундын замуудад давс, бодис цацан аюулгүй болголоо.