Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 141-р байранд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн тул 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон билээ.
Тэгвэл өнөөдөр тус байрны иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул оройн 21.00 цагаас эхлэн хөл хориог цуцалсан тухай хорооны Засаг дарга мэдээлжээ.
Тус байранд ХӨСҮТ болон ЗӨСҮТ-өөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийжээ. Мөн иргэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, хоорондын зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.