x

Батлагдсан тохиолдол, хавьтлын маршутаар зорчсон иргэд өөрийгөө тусгаарлахыг зөвлөв

2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар батлагдсан тохиолдлууд, тэдгээрийн хавьтлын маршрутаар зорчсон иргэд өөрийгөө тусгаарлан биеийн байдлаа хянаж, 119 дугаарт яаралтай холбогдон мэдээлэл, зөвлөгөө авахыг НОК-оос анхааруулж байна. 

  • Баянгол дүүргийн 12-р хороо, 3, 4-р хорооллын 19-р байрны “Витфарм” эмийн сан 
  • Баянгол дүүргийн 12-р хороо,  3, 4-р хорооллын Ачлал дэлгүүрийн замын урд байрлах "CU" сүлжээ
  • Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3-р байрны  хажууд байрлах "Хас" мини маркет, Шинэ хүнсний дэлгүүр
  • Сүхбаатар дүүргийн 3-р хороо 45 байрны доод талын дэлгүүрүүд
  • Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төв 
  • Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чонон бөртэ төвийн цахилгаан бараа засварын газар
  • Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Спортын төв ордоны эсрэг талын “Интерном” номын дэлгүүр
  • Хан-Уул дүүргийн 2-р хороо, Нэхмэлийн шарын 5-р байрны “Тавин ус” эмийн сан
  • Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 50-р сургуулийн ард байрлах “CU” сүлжээ.

Дээрх байршлуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, халдваргүйтгэлийн ажлыг тодорхой горимын дагуу хийж байна. Тодорхой хугацаанд ариутгал, хадваргүйтгэл бүрэн хийснээр үйл ажиллагааг нь эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.

Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Эх сурвалж: НОК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (212.95.5.145)
    За тийм байлгүйдээ. Хүмүүсийн ухамсар, өөрийн хариуцлага гэж бас байх ёстойшд. Хол ойр хавьтсан хүн бүрийг араас нь мөшгиж тусгаарлаж эмчилнэ гэж угаасаа бүтэхгүй шд
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 55 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 51 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 52 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 53 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 54 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 55 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 17 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 23 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 22 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 28 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 29 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 30 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 32 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 34 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 35 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 31 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 33 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 36 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 38 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top