x

Хууль зүйн сайдын буцалт ба хувийн хэвшлийг дарангуйлах нь

Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, Эрүүгийн хуульд оруулж буй зарим өөрчлөлтөө буцаах болсноо мэдэгджээ. Өмнөх парламентын үед буюу өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр өмнө Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” заалтыг “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн ял шийтгэлтэй болгосон билээ.

Харин энэ удаа уг заалтыг дэлгэрүүлэн “сонгуульд оролцсон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол 5400 нэгжтэй тэнцэх /5.400.000 төгрөг/ хэмжээний торгууль оногдуулах болон нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх,

Энэ гэмт хэргийг "зохион байгуулалттай бүлэглэл" /3 болон түүнээс дээш хүн/ үйлдсэн бол 27 сая хүртэл төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээд оролцсон бол 80 сая хүртэл төгрөгийн торгууль оногдуулах” хууль санаачилсан байдаг.

Хуулийн төсөл Хууль зүйн яамны сайтад тавигдсаны дараа МСНЭ-ээс мэдэгдэл гаргаж, сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлсний дараа Х.Нямбаатар сайд төслийн 5 дахь заалтыг /сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрийн нам болон нэр дэвшигчтэй холбоотой/ хасч байгаа юм байна. Дээрх заалтыг яагаад хуульчилж болохгүй тухай өмнө нийтэлсэн.

Гэвч үүнээс дутуугүй хохирол учруулж болох бас нэг заалт хуулийн төсөлд байгааг энд сануулах гэсэн юм.

Төслийн 4-т зааснаар “гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдлыг бий болгож үйлдсэн бол” мөн дээр заасан хэмжээний ял шийтгэлтэй байхаар төсөлд бичсэн байна. Нэг үгээр үнийг төрөөс тогтоодог, барьдаг болох нь. Хэрвээ тогтоосон үнээс хэтэрвэл хорьж яллана, торгож шийтгэнэ.

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-д үүнтэй төстэй бас нэгэн шийдвэрийг ерөнхийлөгч Путин гаргасан байна. Сахар, ургамлын тос, макарон гоймонгийн үнийг барих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ жил ургац муу байснаас /наранцэцэг, улаан манжингийн ургац алдсан/ сахар, ургамлын тосны үнэ өссөн нь цар тахлын гамшгийн үед иргэдэд ачаа дарамт болж байна хэмээн үзэж, дээрх бүтээгдэхүүний үнийг гурван сарын хугацаанд тогтвортой барих үүргийг ерөнхийлөгч өгсөн байна. 

Хойд хөршид авсан үнэ тогтоох арга хэмжээг манай Засгийн газар мөн авч хэрэгжүүлэх бололтой. Гэвч хор хөнөөл нь хойд хөршид авсан арга хэмжээнээс давж гарахаар болчихоод байна. Ялангуяа импортоос хэт хамааралтай эдийн засагтай орны хувьд.

Тухайлбал, цар тахлын үед дотоодын үйлдвэрлэл буурч, хилийн хориг тавигдсанаар импорт ч мөн адил буурсан. Урд хөрш хилээ хааснаас болж дотоодын нарийн ногооны үнэ өсч, лангуунаас алга болсон нь эхний баримт. Гэтэл Засгийн газар “Үнэ хөөргөдвөл эрүүгийн ялтай” хууль батлуулаад, үнэ тогтоогоод эхэлбэл юу болох вэ?

Сануулахад бид өнөөдөр чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна. Монголчуудын идэж, өмсөж, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, худалдаалж, үйлчилгээ үзүүлж байгаа.

Зах зээлийн үндсэн зарчим нь зах зээл өөрөө үнээ тогтоодог. Төр үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Оролцвол жинхэнээсээ хомсдол бий болгоно гэсэн үг. Тэр тусмаа хувийн хэвшлийнхний үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй үнэ дээр төр оролцох эрхгүй төдийгүй тийм боломж ч байхгүй. Учир нь үнэ гэдэг эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог зүйл. Хаана эрэлт байна, тэнд нийлүүлэлт хийгдэж, хэрэглэгч, нийлүүлэгчдийн харилцан итгэлцэл дээр үнэ тогтдог. Хэрвээ төр үүнд нь оролцоод, үнийг бариад эхэлбэл, бизнесүүд үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх хүсэлгүй болно. Учир нь ашиг байж бизнес явдаг, ашиггүй бол ашигтай харагдаж байгаа өөр салбарт шилжихээс өөр аргагүй болно. Ерөөсөө зах зээлийн үндсэн зарим энэ. Архи, пивоны үнийг төрөөс тогтоодог бол АПУ байхгүй, талхны үнийг төрөөс тогтоовол “Талх чихэр” ажиллахгүй.

Учир нь үнэ гэдэг бол зах зээлийн өөрийнх нь дохиолол. Хаана үнэ буюу өртөг бий болж байна, тэнд бизнес явдаг. Тэр дохиолол ажиллахгүй болчихвол бизнес явахгүй. 

Яг үнэндээ ерээд онд Монгол Улс “тэг” зогсолт хийхэд хувийн хэвшлийнхэн бүгдийг нуруун дээрээ үүрч гарсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж, хоёр хөршөөсөө зөөсөн. Улсын татаасаар үйлдвэрлэл явуулж, ашиггүй ажилладаг байсан үндэсний бүх үйлдвэрүүд зогсоход иргэд өөрсдөө “Тохиролцооны дэлгүүр” гэдгийг нээгээд гаднаас бүгдийг нь зөөсөн. Улс шатахуунаа авч чадахгүй байхад иргэд өөрсдөө яваад канистраар, цистернээр нь зөөсөн байдаг юм. Яагаад гэвэл бензин үнэтэй байсан учраас тэр. Тийм учраас Монгол Улс шатахуунаар тасраагүй. Хэрвээ тэр үед бензиний үнийг төрөөс барьдаг байсан бол хэн ч бензин зөөхгүй.

Тиймээс зах зээлийн энэ “дохиолол” нь асаатай л байвал монголчууд яаж ийгээд хэрэглээгээ хангана. Үйлдвэрлэлээ явуулна, үйлчилгээгээ эрхэлнэ. Хэрвээ энэ дохиолол ажиллахаа больчихвол, “үнэ хөөргөдлөө” гээд бүгдийг нь барьж хориод, торгож шийтгээд эхэлбэл эргээд нөгөө ерэн он луугаа л очино. Жинхэнээсээ барааны хомсдол бий болж, лангуунууд хоосорно. Үнэ тогтоогоод эхэлбэл жижиг бизнесүүд бүгд дампуурна, харин томууд нь лангуугаа хаагаад хар зах руу гаргана. 20-30 хувиар нэмэгдэх байсан бол 2-3 нугалсан үнээр гаргана. Яг социализмын үеийнх шиг.

Социализмын үед Монголд үйлдвэрлэсэн ноолууран цамцыг дэлгүүрээс биш, Дэнжийн мянганы захаас авдаг байсан юм шүү дээ. Их дэлгүүрт хагас өдөрт алалцаад дууссан өнгөт зурагтыг маргааш нь хоёр нугалсан үнээр хар захаас авдаг байлаа. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 42 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 51 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 51 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 55 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 4 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 9 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 45 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 57 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 57 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 58 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 3 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 7 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 9 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 32 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 3 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 7 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 9 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 10 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 15 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба...
Top