x

ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ яг ганган хүн шиг бол ҮНЭН маш энгийн

“Хуурамч, худал мэдээлэл маш амттай, баялаг, гоё... яг ганган хүн шиг байдаг бол үнэн мэдээ маш энгийн байдаг” гэж БНСУ-ын жаран жилийн түүхтэй Хэвлэл мэдээллийн судалгааны төвийн захирал асан, өдгөө Чунан их сургуулийн профессор, доктор Ли Мин Кю Монголын сэтгүүлчдэд зориулсан сургалтынхаа үеэр онцолсон юм.

Уншигч, үзэгчийн хорхойг хөдөлгөсөн, хоолоор бол аппетит өдөөсөн шинж чанараар нь хуурамч, худал мэдээллийн үнэрийг таньж болох бөгөөд хуурамч мэдээллээс сэргийлэхийн тулд юуны өмнө ДУУСТАЛ НЬ УНШ... гэдэг дүрмийг зөвлөж байна.

Нэгдүгээрт, дуустал унш.

Дуустал уншсанаар та тухайн мэдээлэл худал эсэхийг таних хэд хэдэн баримтыг олж авах болно. Тэдгээр нь чухам юу вэ гэдэгт дор хариулах болно. 

Хоёрдугаарт, тухайн мэдээллийн эх сурвалжийг хар.

Хаанаас гарч ирэв гэдгийг нь анзаар гэсэн үг юм. Аливаа мэдээлэлд эх сурвалж заавал байдаг юм шүү. Хэрэв “эндээс харвал..” гэх зэрэг тодорхойгүй эх сурвалж дурдсан байвал мэдээ эргэлзээтэй гэсэн үг.

Гуравдугаарт, хэн энэ мэдээг бичсэнийг хар.

Сэтгүүлчийн нэр, хаяг байгаа эсэхийг анзаар. Эргэлзээтэй мэдээнд бичсэн сэтгүүлчийн нэр байдаггүй.

Дөрөвдүгээрт, мэдээнд ашигласан нотлох баримтыг үнэн эсэхийг давхар шалгахыг оролдоорой. 

Тавдугаарт, мэдээ нийтлэгдсэн он, сар, өдрийг шалгаарай. 

Зургаадугаарт, тухайн мэдээ, мэдээлэл хэт туйлширсан агуулгатай байна уу гэж өөрөөсөө асуугаарай. 

Долдугаарт, мэдээлэлд дурдагдсан мэдээллийг нарийн мэргэжилтнээс давхар тодруулж үзээрэй.

Дээрх долоон дүрмийг ойлгосон тохиолдолд хуурамч мэдээллийг таних түлхүүртэй болно гэсэн үг юм.

Мөн дээрх долоон түлхүүр дээр дараах гурван зүүлтийг нэмэх ёстой. 

Нэг. Хуурамч мэдээлэл гоё, ганган, баялаг 

Хоёр. Хуурамч мэдээлэл хэзээ ч мэргэжлийн редакциар дамждаггүй.

Гурав. Уншигч, хэрэглэгч мөн өөрсдөө хуурамч мэдээллийг таних, үл автах боловсролтой байхыг хичээх хэрэгтэй.

Яагаад хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь сэтгүүлчийн үүрэг гэж?

Технологийн хүчин зүйлд суурилсан хөгжил дэвшил хүн бүрийн гарт боломж атгуулсны үр дагаварт хүн бүр мэдээлэл “үйлдвэрлэгч”, түгээгч болжээ. Үүний сүүдэрт баталгаагүй, худал, хуурамч мэдээлэл тэр хэрээр түгээгдэх болсон нь нийгмийн нэг асуудал болоод буй. Тэгвэл асуудлын аль хэсэг нь сэтгүүл зүйд хамааралтай вэ гэх асуулт тавигдах болов. 

Уламжлалт соёлоор бол мэдээллийг бэлтгэх, түгээх ажил зөвхөн сэтгүүл зүйн үндсэн ажил байлаа. Өнөөдөр нийгмийн гишүүд, хэрэглэгчид хуурамч, баталгаагүй мэдээллийг ч сэтгүүл зүйн нэг хэсэг гэж хүлээж авах, ойлгох хандлага, зуршлаа төдийлөн өөрчлөөгүй төдийгүй сэтгүүлчид ч бас хуурамч мэдээллийн цунаим дунд мэргэжлийн үүргээ хангалттай бүрэн дүүрнээр гүйцэтгэж чадахгүй алдаа бий. 

Харин дээрх асуултад доктор Ли Мин Кю хариулт өгөхдөө “Нийгэмд худал, хуурамч мэдээлэл асар их байгаа бөгөөд сэтгүүлч нийгмийн сайн сайхан, шударга ёс, үнэний төлөө тэмцэгчид мөн юм бол мэдээллийг шалгадаг тогтолцоог хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага болсон” гэв.

Хуурамч мэдээллийг хянах, залруулах ямар арга зам бий вэ?

Солонгост, эсвэл Монголд гэлтгүй дэлхий дахинд сэтгүүл зүйд тулгамдаж байгаа асуудлын нэг нь хуурамч мэдээллийн давлагаа бөгөөд мэргэжлийн сэтгүүл зүйг үүнд автахгүй байх, бас үнэн байхыг шаардаж буй сорилт гэж хэлж болно. Хуурамч мэдээлэл ямар хор хохиролтой, үүнээс яаж сэргийлэх, яаж ялгаж таних зэргийг хэдийнэ судлаад эхэлсэн төдийгүй тодорхой дүрэм, мөрдлөг, тэрчлэн технологийг ч үүнд ашиглах болоод байна.

Азидаа амжилттай жишиг болохуйц FACT CHECK төвийг Солонгосын хэвлэл мэдээллийн салбар бий болгосон нь мэргэжил нэгтнүүдийн очиж судалдаг, сонирхдог ШБОС болоод байгаа юм. Энэ нь нэр хүнд бүхий мэргэжлийн 40-өөд редакциас бүрдсэн тогтолцоо бөгөөд баримтыг өөр өөрсдийн эх сурвалж, үндэслэл, баримтаар нягтлан үнэн, худал, дэгс, ташаа, эсвэл хуурамч болох эсэхийг нь нягтлан тэдгээрийгээ нийтэд танилцуулах зарчмаар ажилладаг байгууллага. Ингэхдээ баримтыг шалгаж, худлыг тогтоож буй бол дүгнэлт гаргахдаа ашигласан нотлох баримт, үндэслэлээ ил болгох хэрэгтэй гэдэг шаардлагыг тавдаг байна. Мөн редакциуд fact checkers-тэй болоод эхэлжээ. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээ хүн итгэж болох баталгаатай байх ёстой.

Харин тэрхүү баталгааг яаж өгөх вэ гэдэгт Ли Мин Кю доктор юун түрүүнд нээлттэй ил тод байхыг чухалчлахыг зөвлөж байна. Энэ нь тухайн асуудлыг сурвалжилсан, судалсан үйл явцаа ил тод болгох, ингэхдээ дүрс, гэрэл зургаа нийтлэх явдал гэв. Уншигч, хэрэглэгч илүү ихийг мэдэхийг үргэлж хүсч байдаг. Хоёрдугаарт, алгоритмд суурилсан технологийг хөгжүүлэхэд анхаарахыг зөвлөв. Интернэтэд хэдэн мянга, хэдэн саяар нийтлэгдэж байгаа мэдээллийг хүн нэгбүрчлэн гараар шалгах боломжгүй. 

Fact check тогтолцоог хэрэгжүүлээд байгаа өнгөрсөн хугацааны туршлагадаа үндэслэн доктор Ли Мин Кюгийн итгэлтэйгээр хэлсэн “Хэзээ ч худал мэдээ мэргэжлийн редакциар дамждаггүй” гэдэг өгүүлбэрийг энд онцлох ёстой болов уу. Харин интернэт орчныг дамжин хурдтай тархдаг худал мэдээллийг таних, түүний хор уршгаас сэргийлэх хандлага, чадварт хэрэглэгчид ч суралцах ёстой, нийгмээрээ хамтдаа энэ үзэгдэлтэй тэмцэх ёстой гэж тэр ярьж байна. 

Хэдийгээр худал мэдээлэл мэргэжлийн редакцийн гал тогооноос гарах нь ховор ч гэлээ худал мэдээллийн орон зайг бий болгоход зөвхөн технологи буруутай бус, сэтгүүл зүй ч тодорхой хэмжээнд гэмтэй. Юу гэхээр уламжлалт, үндсэн мэдээллийн хэрэгсэл, сувгуудад Харин уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэл буурахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь хоорондынх нь өрсөлдөөн болж байгаа бөгөөд энэ дунд хэт барууны, эсвэл хэт зүүний үзэл баримтлалтай редакциуд нэг үйл явдал, ижил баримтыг эрс тэс тайлбарлаж байгаа нь ийнхүү итгэл унахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарчээ. 

Монголд Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир “Худал мэдээлэл зөвхөн энэ цаг үеийн асуудал биш. Эртнээс шаан байсан асуудал боловч ингэж хурдтай тархаж буйд технологи нөлөөтэй. Худал мэдээллийг үнэн болгож залрууллаа ч эхний мэдээний тархцыг гүйцдэггүй” гэсэн бол fact check чиглэлд мэргэшиж буй сэтгүүлч Ц.Адьяасүрэн (gogo.mn сайт) сүүлийн технолологиудыг бас ашиглаж байгаагаа сэтгүүлчдэд жишээгээр тайлбарласан юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Солонгосын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран fact check тогтолцоог Монголд хөгжүүлэх, Солонгосын туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болоод байгаа билээ. 

“Сэтгүүлч хөгжил сэтгүүл” №05.
2020.05.03

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 42 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 51 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 51 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 55 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 4 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 9 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 45 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 57 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 57 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 58 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 3 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 7 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 9 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 32 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 3 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 7 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 9 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 10 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 15 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба...
Top