x

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэнэ

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны сүүлийн дөрвөн жилийн гэрээний биелэлтийг талууд дүгнэх гэж байна. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлуудын талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын жишиг үйлдвэрийн хувьд Эрдэнэт хотын хөгжил дэвшилтэй уялдаа холбоотой шийдвэр гарган, хэрэгжүүлж байна. Хоёр тал хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүр хийх ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Бидний хамтын ажиллагааны төлөвлөгөө тогтмол 95-аас дээш хувийн биелэлттэй байгаа. Жил бүрийн ажлын төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгадаг. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар бид хотдоо “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бусад цаг үеийн болоод онцгой нөхцөл байдал үүссэн үед ч аймаг, Эрдэнэт үйлдвэртэй нягт хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжилд том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг босгож байна.

Тухайлбал, орон сууцны хорооллууд, олон жил саатаж буй 1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдэж, үргэлжлүүлэхээр боллоо. Энэ бүгдээс харахад, бидний хамтын ажиллагаа бэхжиж, сайн үр дүн гарч байна гэдгийг хэлье. Өмнө нь талууд хамтран ажиллах хэлэлцээр хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд албан ёсны гэрээ байгуулан, түүнийхээ дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Удахгүй хоёр талын хамтын ажиллагааны гэрээ дүгнэх ажлын хэсгийнхэн 4 жилийн гэрээний биелэлтийг дүгнэнэ. Үүний дараа бид ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөнө. Бид, Эрдэнэт үйлдвэрээ түшиглэн агаарын бохирдол утааны асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж байна. Ингэснээр хотын иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэдэгт санал нэгдсэн байгаа. Түүнчлэн Орхон аймгийн 100 гаруй мянган иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой асуудлуудад томоохон дорвитой шийдвэрийг хамтран гаргаж, гэрээний нийт төсөвт өртгийн 60-70 хувийг үүнд зарцуулах байдлаар ажиллана” хэмээн онцоллоо гэж тус үйлдвэрийн ХМОНХ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 2 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 12 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 15 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 7 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 53 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 3 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 4 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 5 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 19 цаг 6 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 19 цаг 7 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 29 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 35 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 35 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top