x

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хурал цахимаар болов

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан өчигдөр цахимаар болов.

Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, БНЭУ-ын ГХ-ийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива нар оролцов.

Талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Тавантолгойн ордын нүүрсний дээжийг Энэтхэгт илгээх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

Мэдээллийн технологийн чиглэлээр Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Энэ онд тохиож буй манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн айлчлалуудыг 2021 онд зохион байгуулахаар ярилцаж, ойд зориулан Монгол шуудан компаниас гаргасан шуудангийн маркийг зарлав.

Мөн хурлаар НҮБ болон Олон Улс, Бүс нутгийн бусад байгууллагын түвшинд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, бэхжүүлэх эрмэлзэлээ харилцан илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын Нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын үеэр хоёр талд саатсан иргэдээ эх оронд нь хүргэх тусгай үүргийн нислэгийг амжилттай хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид “КОВИД-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эм, эмчилгээ, вакцины хангалтын талаар харилцан мэдээлэл солилцож ажиллахаар санал нэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 16 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 56 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 46 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 47 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 57 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 0 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 52 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 38 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 48 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 49 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 50 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 51 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 53 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 15 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 20 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 20 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 25 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top