"Автобус-1" компаний жолоочоос коронавирусийн халдвар илрээд байна. Тухайн иргэнийг Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тусгаарласан байна.
Харин өчигдөр оройноос эхлэн "Автобус-1"-д ажиллаж байсан 600 орчим ажилтанд коронавирусийн илрүүлэг шинжилгээ хийж, ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаад байна.
Уг жолооч коронавирустэй бариачын хоёр дахь хавьталд гээд тусгаарлагдаад буй.
Тэрээр Ч-58 буюу "Мишээл Экспо-Дүүхээ", Ч-11 буюу "Хужирбулан-Кино үйлдвэр" чиглэлд автобус жолооддог байжээ.