x

Маргаашаас эхлэн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Маргаашаас эхлэн нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийхээр боллоо. 

Энэ талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгсөн. Маргаашнаас буюу Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ" гэлээ. 

Шинжилгээ авах 30 цэг:

  • Баянгол дүүрэгт 6 цэг,

  • Баянзүрх дүүрэгт 6 цэг,

  • Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,

  • Сүхбаатар дүүрэгт 3 цэг,

  • Хан-Уул дүүрэгт 4 цэг,

  • Чингэлтэй дүүрэгт 2 цэг,

  • Багануур дүүрэгт 2 цэг,

  • Налайх дүүрэгт  2 цэг,

  • Багахангай дүүрэгт 1 цэг байх юм.

Мөн тэрээр "Ялангуяа, халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах чиглэлд энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд энэхүү тандалтын шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 50 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 1 цаг 3 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 1 цаг 13 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 1 цаг 38 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 1 цаг 55 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 1 цаг 56 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 1 цаг 57 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 1 цаг 58 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 1 цаг 59 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 1 цаг 59 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 2 цаг 0 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 2 цаг 1 мин IPO зах зээл есөн жилийн доод түвшинд хүрлээ 4 цаг 26 мин Apple хиймэл оюуны салбарт эрчимтэй хөдлөв: Perplexity-г худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ 4 цаг 27 мин Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ? 4 цаг 29 мин “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ… 4 цаг 37 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар задраагүй гэв 4 цаг 44 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ 4 цаг 50 мин Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ 4 цаг 52 мин НАТО-гийн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэнэ 5 цаг 18 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж...
Top