x

Зэвсэгт хүчний санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

1. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн анги, нэгж, цэргийн алба хаагчид оролцож байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулснаар уг бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа цэргийн алба хаагчдын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх боломж бүрдэх юм. Зэвсэгт хүчний хөгжлийн сан 8 төрлийн эх үүсвэрээр хөрөнгө төвлөрүүлэх хуулийн зохицуулалттай ч сүүлийн 20 гаруй жил тус сангийн хөрөнгө зөвхөн энхийг сахиулах ажиллагааны нөхөн төлбөрөөс бүрдэж иржээ. Иймд Зэвсэгт хүчний хөгжлийн санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамааруулж зохицуулахаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулав.

2. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2015 онд Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хууль, Монгол Улсын хилийн тухай хуулийг тус тус шинэчлэн баталсан. Эдгээр хууль тогтоомжийн шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон байна. Тухайлбал, салбарын хууль тогтоомжуудын нэр томьёо, хуулийн зохицуулалтыг нэг мөр болгох, Зэвсэгт хүчний жанжин штабыг хуульд заасан чиг үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хилийн тагнуулын албыг дахин байгуулах, хил залгаа улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний анги, салбарын ерөнхий цэргийн тагнуулын дарга, салбар, нэгжийг иж бүрэн, мэргэжлийн удирдлагаар удирдан зохион байгуулах зэрэг хэрэгцээ шаардлага бий болсныг төслийн танилцуулгад дурдсан байна. Иймд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулав.

3. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Өнгөрөгч оны долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд БНСВУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, дэслэгч генерал Нгуен Чиен Танг тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан тохиролцсон байна. Энэ хүрээнд Вьетнамын талд төслийг 2019 оны долдугаар сард хүргүүлж, тус улсын парламентаас холбогдох зөвшөөрөл, шийдвэрүүдийг авчээ.

Уг хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг бий болгох, салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 58 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 8 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 11 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 3 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 49 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 59 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 0 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 1 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 2 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 3 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 25 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 31 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 31 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top